АНУ, Их Британи болон Австрали аюулгүйн хамтарсан гэрээ байгуулжээ

Twitter Print
2021 оны 09-р сар 16-нд 10:58 цагт
Мэдээний зураг,

АНУ, Их Британи болон Австрали улс хоорондоо батлан хамгаалахын дэвшилтэт технологи хуваалцах тухай аюулгүйн хамтарсан гэрээ байгуулжээ. Аукус нэртэй уг гэрээний тусламжтайгаар дээрх улс орнууд Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь цэрэг, зэр зэвсгийн хүчин чадал нь өсөн нэмэгдэж буй Бээжингийн эсрэг зогсож чадна гэж үзэж байгаа аж.

Уг гэрээний дагуу АНУ, Их Британи Австрали улс нь хоорондоо хиймэл оюун ухаан, квант болон цахим технологиудыг хуваалцах ба Австралид анх удаа цөмийн түлшээр ажиллах шумбагч онгоц баригдах юм.

2016 онд Франц улс Австралийн тэнгисийн цэргийн хүчинд 12 шумбагч онгоц барьж өгөх 50 тэрбум австрали долларын төсөвтэй тендерт ялсан ба энэ нь Австралийн батлан хамгаалахын салбарт хийгдсэн хамгийн том гэрээ аж. Канберрагийн зүгээс Франц улсаас шумбагч онгоц бүтээхдээ дийлэнх түүхий эд, тоног хэрэгслээ Австралийн дотоодын үйлдвэрүүдээс татахыг шаардсан нь уг төслийг саатахад хүргэжээ.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон энэ талаар, "Аукус гэрээний анхны төсөл нь Австралийн тэнгисийн цэргийн хүчийг цөмийн эх үүсвэр бүхий шумбагч онгоцнуудаар хангахад туслах явдал юм. Энэ нь бидний хамтын эрх ашиг, сонирхлыг хамгаалахад тусалж, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн тогтвортой байдлыг хангах хүчин чадлыг нэмэгдүүлэхэд тустай." хэмээн онцолжээ

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.