Испанийн Андалуст ассан ой хээрийн түймрийг санаатай тавьсан баримтууд олджээ

Twitter Print
2021 оны 09-р сар 14-нд 15:20 цагт
Мэдээний зураг,

Испани улсад гарсан ой хээрийн түймэртэй тэмцэх ажилд ойролцоогоор 1000 гал сөнөөгчид дайчлагдаж, түймэртэй 6 дахь өдрөө дараалан тэмцэж байна.

Ой хээрийн түймрийн улмаас Испанийн өмнөд зүгт байрлах Андалуси нутагт 7400 гаруй га талбай бүхий ой мод шатаж, 2600 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ.

Өнгөрсөн ням гарагт ой хээрийн түймэр гараад буй бүс нутаг руу Испанийн зэвсэгт хүчний онцгой байдлын 260 албан хаагч, гал унтраах зориулалттай нисдэг тэрэг болон онгоц зэргийг илгээжээ.

Ой хээрийн түймрийг унтраах ажилд бүс нутгийн газар зүйн байрлалын онцлог, салхины чиглэл, хүч зэрэг нь тогтмол өөрчлөгдөж байгаа нь хүндрэл учруулж буйг албаны хүмүүс онцолж байна.

Түүнээс гадна цагдаа нар Андалуст асч буй ой хээрийн түймрийг санаатай тавьсан болохыг нотлох баримтуудыг олж илрүүлсэн хэмээн мэдэгдээд байна.

Цаг агаарын хэт халалтын улмаас өнгөрсөн 8-р сард Европын хэд хэдэн улсад тэр дотроо Газар дундын тэнгисийн ойролцоох улс орнуудад ой хээрийн зуу гаруй түймэр асч, хэдэн арван мянган га газар нутаг шатсан билээ.

 Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.