Гавьяат тамирчин, дэлхийн аваргын хүрэл медальт Э.Цэндбаатарын оронд Б.Буяндалай ДАШТ-д оролцоно

Twitter Print
2021 оны 09-р сар 14-нд 14:43 цагт
Мэдээний зураг,

Монголын боксын холбооноос өнгөрөгч амралтын өдрүүдэд дэлхийн аваргад оролцох тамирчдыг сонгон шалгарууллаа. 2021 оны боксын ДАШТ ирэх аравдугаар сарын 26-ны өдөр Серби улсын Белград хотноо эхэлнэ. Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод энэхүү тэмцээн болох байсан ч зохион байгуулагч тал гэрээгээ цуцалж, цуцалсны торгууль 500 мянган ам.долларыг AIBA-д төлсөн аж.

Боксын ДАШТ-д оролцох тамирчид:

  • 48 кг – ОУХМ Г.Ган-Эрдэнэ

  • 51 кг – ОУХМ Х.Энхмандах

  • 54 кг – Э.Баярсайхан

  • 57 кг – Б.Буяндалай

  • 60 кг – О.Тулга

  • 63 кг – Б.Төгөлдөр

  • 67 кг – Б.Чинзориг

  • 71 кг – О.Бямба- Эрдэнэ

  • 75 кг – Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ

Гавьяат тамирчин, дэлхийн аваргын хүрэл медальт Э.Цэндбаатарын оронд 57 кг-ын жинд 22 настай Б.Буяндалай ДАШТ-д оролцохоор болжээ. 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.