Ходоодны шархлаа, ходоод гэдэсний замын өвчнүүд, ходоодны хорт хавдраас сэргийлэхэд витамины ач тус

Twitter Print
2023 оны 04-р сар 18-нд 09:20 цагт
Мэдээний зураг,

Ходоодны шархлаа болон ходоод гэдэсний замын асуудал, ходоодны хорт хавдраас сэргийлэх талаар...

Натурал эмчилгээ зөвлөдөг хүмүүс ходоод гэдэсний замын өвчин болох үрэвсэл, шарх, гэдэсний үрэвсэлт өвчин, кроны өвчин, ходоодны хавдар гэх мэт нь бүгд 2 асуудлаас болдог гэж үздэг.

1.Бохирдсон бие (системийн хордлого)

2.Шим тэжээлийн дутагдал

Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл буруу зүйл их хэрэглэж зөв зүйл нь багассан гэсэн үг.

Ходоод гэдэсний асуудалтай хүн хамгийн түрүүнд гэдэс ходоодонд хор болж байгаа юмнуудыг зогсоох хэрэгттэй. Үүнд;

-Алкохол, тамхи, coffee, хүнсний нэмэлт бодисуудтай хоол хүнс, мөн стрессийг арилгах нь маш чухал.

Гэдэс ходоодонд сайн вит С, каротин (А вит) агуулсан хүнс сайн идэх хэрэгтэй.

Хоол боловсруулах замын бүх салст бүрхэвч нь эпителийн эдээр бүрддэг.Энэ эпителийн эд нь вит С болон вит А-тай хамааралтай.Тийм болохоор жимс,ногоо,нахиа зэрэг нь эдгээр витамин агуулдаг тул идэх хэрэгтэй.Эмзэг гэдэстэй хүмүүс ногооны шүүсийг нь ууж болно.

Dr.Harry Benjamin-ы “Натурал эмчилгээгээр анагаах хүн бүрийн хөтөч” номыг уншихад бүх эмчилгээний өмнө мөрдөх зүйл бол мацаг гэж байсан.Ходоод гэдэсний асуудалтай хүмүүс ходоод гэдэсний замаа түр амрааcнаар маш үр дүнтэй байдаг. Энэ үед ходоод гэдэсний замын эд эс нөхөн төлжиж байдаг.Усан мацаг ч болно эсвэл ногооны шүүстэй мацаг ч болно.

Carnett Cheney эмч байцааны шүүсээр ходоодны шархтай хүмүүсийг эмчилж байсан.Тэр 1 литр байцааны шүүс өвчтөнүүддээ өдөрт өгсөн. Маш хурдан ходоодны хана сэргэж өвдөлт багасаж, ЭХО-гоор харахад эдгэрэлт хурдан байсан. Бусад хоолоо идэнгээ л өдөрт байцааны шүүс нэмэлтээр уусан. Ямар ч эм хэрэглээгүй. Долоо хоногийн дараа 81% нь шинж тэмдэггүй болсон.

Мөн шулуун гэдэсний цус алдалтыг ч байцааны шүүсээр эмчилж болно.

Вит С нэмэлтээр уух нь ходоод гэдэсний замын гэмтэл болон үрэвсэлд сайн нөлөөтэй.Өдөрт тунгаа хувааж ойр ойрхон ууна. Вит С хавдар үүсгэгч нитрозамин-г ходоодонд үүсэхээс хамгаалдаг. Вит С ходоодонд хелико бактер ихсэхээс хамгаалж байдаг.

Вит Е нь хорт хавдрын эсийг үхүүлж,хавдрын эсийн өсөлт болон тархалтыг зогсоодог. Ходоодны хорт хавдартай хүмүүс вит Е-н дутагдалтай байдаг. Хангалттай Е байх нь хавдраас сэргийлнэ.

Вит Д ходоод гэдэсний үрэвсэлт өвчинд сайн нөлөө үзүүлдэг. Кроны өвчинд бас Д вит сайнаар нөлөөлдөг.

Ходоодны шархтай хүмүүс цайрын дутагдалтай байдаг. Zinc carnosine төрлийг уух хэрэгтэй.

Хар үрийн тос хелико бактер ихэсгэхгүй барихад мөн ходоодны ханыг эрүүлжүүлж байдаг. Ходоод хорсох шинжийг бууруулдаг.

А вит ходоодны хавдартай болохоос сэргийлдэг. Ходоодны хавдартай хүмүүс цусанд нь А вит эрүүл хүнийг бодвол бага байдаг. Витамин А эсийг исэлдэлтийн гэмтлээс хамгаалж,салст бүрхүүлийн эсийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж байдаг. Үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг.

М.Баярцэцэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.