“Эрүүл мэндийн цахим гүйлт-2021” оролцогчдын тоо 20000-д хүрлээ

Twitter Print
2021 оны 03-р сар 27-нд 13:37 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хорооноос иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах, хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжих, өөрөө өөрийгөө ялан дийлэх , амьдралын зөв дадал хэвшүүлэх, иргэдийн гүйлтийн болон технологийн боловсролд зориулж “Эрүүл мэндийн цахим гүйлт-2021”-ийг аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын газар, хороодтой хамтран улсын хэмжээнд анх удаа зохион байгуулж байна.

Энэхүү гүйлт нь 2021 оны 03 дугаар сарын 15-28-ны хооронд зохион байгуулагдана. Өнөөдрийн байдлаар 20 мянган оролцогч хамрагдаад байгаа нь олон улсын нэр хүндтэй, дэлхийн шилдэг марафоны оролцогчдын тоонд дөхсөн үзүүлэлт боллоо. Эхний 10 өдрийн дараах байдлаар улсын хэмжээнд 19421 нийт 246503км зам туулсан статистик үзүүлэлт гарлаа. Тодруулбал 03 дугаар сарын 24-ний өдөр Говь-Алтай аймаг дангаараа 14507км зам туулж, энэхүү аяны хүрээнд нэг группийн, нэг өдөрт туулсан хамгийн дээд амжилтыг шинэчиллээ. Ингэснээрээ Говь-Алтай аймаг нь нийт 32924км зам туулсан амжилтаараа 10 өдрийн дараах байдлаар “Эрүүл мэндийн цахим гүйлт-2021”-ийг улсын хэмжээнд тэргүүлж эхэллээ.

Өнгөрсөн 9 хоногийн хугацаанд хамгийн урт зам туулсан амжилтыг улсын хэмжээнд Сонгинохайрхан дүүрэг 31350км-ээр тэргүүлж байсан юм. “Эрүүл мэндийн цахим гүйлт-2021” үйл ажиллагаанд оролцож амжаагүй иргэд одоо ч нэгдэх боломжтой. Цахим гүйлтийн зохион байгуулалтын гол хэрэгсэл болох олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Strava" аппликэйшнд бүртгэл үүсгэх, өөрийн харьяаллынхаа дагуу зохион байгуулагчдын зүгээс үүсгэсэн “Strava” болон “Фейсбүүк” группэд нэгдэнэ.

Түүнчлэн цахим гүйлтийн өдөр тутмын мэдээллийг БТСУХ-Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтэс /https://www.facebook.com/DivisionOfPhysicalCulture/ албан ёсны хуудаснаас болон “Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” / https://www.facebook.com/groups/tsahimguilt/ нээлттэй группээс авах боломжтой.

Эх сурвалж: БТСГ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.