Өөрөөс нь илүү амжилт гаргах боломжтой тамирчдыг холбооны удирдлага, ах нар нь дэмждэггүй, өс санадаг, бахархаж, баярладаггүй юм байна

Twitter Print
2021 оны 09-р сар 15-нд 08:10 цагт
Мэдээний зураг,

"Улаан бал"-д хэрэв ороогүй бол, түүнийг сонсоогүй бол их зүйлээс бид хоцрох байж. Харанхуй, хаалттай үлдэх байж гэж бодлоо.

Холбоо нь ийм шударга бус, үзэмжээр, мөнгөөр, бусдын сул талаар, явцуу ашиг сонирхол, сандал ширээний төлөө үхэн хатан хөөцөлдөж байгаа тохиолдолд тив, дэлхий, олимп аль аль нь манай тамирчдыг дэвжээн дээр үл тоох юм байна, ялсан ч ялагдал өгөх юм байна.

Бид тэмцээн уралдаанд, тэр тусмаа өөрийн чадлаараа эрхээ аваад олимп зорьсон тамирчдаа медаль авчирсангүй, авсангүй гэж олуулаа нийлээд битүүхэн яллаж байдаг. Гэтэл холбоо нь, дасгалжуулагч нь тамирчдынхаа төлөө биш, дарамталж, сэтгэл зүйгээр унагаж, бусдыг буруутгаж суудаг юм байна. Сул талаар нь оролдож, шоглож байдаг юм байна. Итгэл өгөх бус мохоодог юм байна. Дасгалжуулагч нарын зарим нь тамирчидтайгаа ойлголцож, ярилцаж, сонсож, мэдэрч чаддаггүй юм байна. Ялагдсан ч урам өгөх атал...

Өөрөөс нь илүү, илүү амжилт гаргах боломжтой, гаргаж байгаа тамирчдыг холбооны удирдлага, ах нар нь дэмждэггүй юм байна. Өс санадаг юм байна. Илүү байгаасай гэж хүсдэггүй юм байна. Бахархаж, баярладаггүй юм байна. Зөвхөн өөрсдөө л насан туршаа олимпийн аварга хэвээрээ үлдэх хүсэлтэй байдаг юм байна.

Дахиад өөрийнх нь төрөлд шинэ тамирчин тодроод гарч ирээсэй гэж хүсдэггүй юм байна. Дараа үеийн залуусаа дутуу үнэлж, дарж, дарамталж бах тав нь ханаж байдаг юм байна. Медаль аваад ирвэл дагаж гүйдэг юм байна. Том том дарга нарын өмнө дүр исгэж, хоосон магтаал унагадаг юм байна.

25 настай, тив, дэлхийн хэмжээнд нэрээ дуурсгасан, олимпийн ринг дээр үнэн хүчийг үзэж, өөрийгөө харуулсан, их амжилтын хажуугаар, залуу насны ааг омгоор жаахан "сагасан" ч эгэл амьдрал дунд үлдэж, их үйлсийг, өндөр амжилтыг мөрөөдөж, түүний төлөө бүхнээ золиосолж, зүтгэж, тэмцэж яваа түүнээр бахархаж байна, бас харамсаж байна.

Хар багаасаа хатуу спортын талбарт хүч сорихоор шийдсэн, сэтгэлгүй, хүн чанар тааруухан зарим ах нарынхаа хорон санаа, атаа хорсол дунд өөрийгөө олох гэж, бүтээх гэж яваа түүнд шударга хандаасай.

Сэтгүүлч Батбаярын Баттогтох

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Сайхан

      (203.91.115.56) 2021-09-17 18:40
      • 0
      • 0

      Тулга гэж бас нэг сайхан хүүхэд золиос болох нээ. Бие биенээ хайрлаарай хоёр хүүхэд минь

      Хариулах

    • Irgen

      (107.72.176.88) 2021-09-15 10:09
      • 0
      • 0

      Zaluu yedee ylgerleh n ahmad yeiinhnii yyreg

      Хариулах

    • Irgen

      (68.204.74.16) 2021-09-15 08:41
      • 0
      • 0

      Zaluu ye- ee zasah zalruulj enrich hairlah n Ahmad yeiin tyrheh shyy

      Хариулах