ОХУ Хар тэнгисийн боомт хотуудад цохилт үзүүлжээ

Twitter Print
2023 оны 07-р сар 21-нд 11:24 цагт
Мэдээний зураг,

ОХУ Хар тэнгисийн боомт хотуудад цохилт үзүүлжээ

Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх тухай гэрээнээс гарснаас хойш ОХУ Украины Хар тэнгисийн хамгийн том боомт хотууд болох Одесса, Миколаевт цохилт үзүүлжээ.

Украины Агаарын нисэх хүчнээс мэдээлснээр ОХУ-ын зүгээс Украины хотуудад өнгөрсөн пүрэв гарагт "Оникс", "Калибр" зэрэг далавчит 19 пуужин, 19 дроноор цохилт үзүүлсэн ба Украины зэвсэгт хүчин 5 пуужин, 13 дроныг нь замаас нь устгаж чаджээ.

Оросын талаас 3 дахь шөнөө дараалан Украины газар нутагт цохилт үзүүлж байгаа юм.

Цохилтын улмаас 2 хүн амь үрэгдэж, 27 хүн шархдсан ба байшин барилгууд галд автаж, Одесса дахь Хятадын консулын газар хэсэгчлэн нурсан байна.

ОХУ үр тарианы гэрээнээс гарч, Хар тэнгисээр дамжин өнгөрч байгаа Украины хөлөг онгоцуудад халдана гэж заналхийлсэн нь үр тарианы үнийн өсөлтөнд нөлөөлжээ.

НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл ОХУ-ын үр тарины экспортын гэрээнээс гарсны үр дагаврыг хэлэлцэхээр энэ баасан гарагт уулзахаар төлөвлөсөн байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш ОХУ-ын Украины боомт хотуудад үзүүлсэн цохилтыг буруушааж, "иргэний дэд бүтцийг устгаж,  үгүй хийх нь олон улсын хүмүүнлэгийн хууль журмыг зөрчсөнтэй тэнцэнэ" гэдгийг анхааруулсан байна.

Киев Оросын оролцоогүйгээр үр тарианы экспортоо сэргээхээр төлөвлөж байгаа ч Москва үр тарианы экспортын гэрээнээс гарч байгаагаа зарласнаас хойш Украины боомтуудаас үр тариа ачсан ганц ч хөлөг онгоц гараагүй байна.

 

Эх сурвалж: interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.