“Реал”, “Барса” улсынхаа лигийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна

Twitter Print
2014 оны 09-р сар 28-нд 13:50 цагт
Мэдээний зураг,

Испанийн хөлбөмбөгийн лигийн тэмцээний зургаадугаар тойргийн эхний тоглолтууд боллоо. Энэ сарын 25-нд “Эспаньол”-“Хетафье” 2:0, “Валенсиа”-“Кордоба” 3:0-ээр хожсон бол 26-нд “Сельта”-“Эльч” 1:0, 27-нд буюу урд шөнө “Барселона”-“Гранада” 6:0, “Атлетико Мадрид”-“Севилья” 4:0, “Реал Мадрид”-“Вильяреал” 2:0, “Рио Валлекано”-“Леванте” 2:0-ээр тус тус хожсон байна. Мөн “Атлетик Бальбао”-“Эйбар” клубууд 0:0-ээр тэнцэж эвийн гэрээ байгуулжээ. Энэ тойргийн тоглолтонд 2008, 2013 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч К.Роналду нэгэн өвөрмөц амжилт тогтоожээ. “Реал”-“Вильяреал”-ын тоглолтын үеэр Португал хагас хамгаалагч 40 дэх минутанд гоол оруулсан.

Ингэснээр “Ла лиг”-ийн мэгэн буучдын жагсаалтыг 10 гоолтой тэргүүлж байна. Эхний зургаан тойргийн тоглолтонд нэг хөлбөмбөгч 10 гоол оруулсан тохиолдол одоогоос 60 жилийн өмнө бүртгэгдэж байжээ. Мөн Эзэн хааны багийн заналт дайсан “Барселона” зургаан тоглолт хийхдээ нэг ч гоол алдаагүй байгаа нь мөн сонирхолтой баримт болон үлдлээ.

 

2014-2015 оны Испанийн дээд лигийн явц

2014-2015 оны Испанийн лигийн мэргэн буучид

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.