
Хятадад коронавирусын шинэ халдвараас эдгэрсэн хүмүүсийн цусанд эмчилгээний үр дүнтэй эсрэг бие агуулагдаж байна гэж үзэн цуснаас гаргаж авсан эмийн бэлдмэлийг өвчтөний эмчилгээнд туршилтаар хэрэглэж эхэлсэн байна.
БНХАУ-ын төрийн өмчит эм үйлдвэрлэгч халдвар аваад эдгэрсэн хүний цусны сийвэнгээс гаргаж авсан эмийн бэлдмэлийг 10 гаруй хүнд өвчтөнд туршилтаар хийж үзэхэд илэрхий сайжрах хандлага ажиглагдлаа хэмээн мэдэгдсэн байна. Уг эмийг хэрэглэсэн өвчтөнүүдэд 24 цагийн дотор вирусын хэмжээг цөөрүүлж, үрэвслийг бууруулж байгаа үр нөлөө үзүүлсэн байна.
Энэ нь бие махбодид эсрэг бие үүсгэж байгаа гэж ойлгогдож байна. Халдвар тархсан Хубэй мужид эрүүл мэндийн байгууллагууд эдгэрсэн хүмүүсийг цусаа хандивлахыг уриалж, орон нутагт цусны донорын үйл ажиллагааг өрнүүлж байгаа гэнэ.
Ойдовын Батгэрэл Ph.D
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Zochi
(66.181.161.86) 2020-02-15 16:09Ymr mundag bee uvchtei buh edgereg amjilt huse hytadiin ard tumend eruul enhiig huse
Хариулах