
Хад жимс нь жижиг бутлаг ургамал агаад шилмүүст, холимог ойтой уулын налуугаар ургадаг. Навч нь гонзгойвтор цайвар ногоон өнгөтэй. 5 сард цэцэглэж, 6-8 сар жимсэлдэг. Жимс нь бөөрөнхий хэлбэртэй, шүүслэг , хар өнгөтэй, 10мм орчим диамертэй, жимсний гадаргуу нь сааралдуу өнгөртэй байдаг учир дээр үед “хэрээн жимс” гэж нэрлэдэг байжээ.
Жимсний зөөлөн хэсэг нь улаавтар - хөх ягаан өнгөтэй, дотроо өндгөн хэлбэрт олон тооны үртэй, исгэлэндүү амттай байдаг. Жимсийг бүрэн боловсорсон болц сайтай үед нь гараар түүнэ. Оройтсон хугацаа хэтэрсэн жимсийг түүх хэрэггүй. Учир нь зөөлөрч бяцрах нь хялбар болдгоос ашиглаж болдоггүй. Хатаах үед шүүс, чанараа алддаг.
Жимсийг хатаагч тавиур дээр эсвэл пийшинд 50-600 -ийн дулаанд дэлгэж хатаана. Хатаахын өмнө сүүдэр газарт задгай агаарт байлгавал сайн байдаг. Сайн хатаагдсан эсэхийг шалгахдаа гартаа атгахад наалдахгүй, гарын алгыг будахгүй байвал хатаалт гүйцжээ гэж үздэг.
Навчийг цэцэглэж буй үед нь түүнэ. Түүсэн навчаа салхины солилцоо сайтай сүүдэр газар нимгэн дэлгэж хатаана.
Хадыг элсэн чихэртэй хольж /1 кг жимэнд 1.2 кг элсэн чихэр/ хийж сэрүүн газар битүү таглан өвөлжин хадгалж болдог.
Хад жимсний био идэвхт бодис : Жимсэнд чихэрлэг 30%, органик хүчлүүд 7%, амин дэмүүд С 10-15мг%, В1, В2 , РР,каротин 0.75-1.6%, пектинг бодис 0.6%, будагч бодисууд, эрдэс давс : маргенц, төмөр агуулна. Үрэнд нь тослог 30% хүртэл байдаг. Навчинд нь С амин дэм 250 мг%, эдэлгээ бодис 20%, эфирийн тос, төрөл бүрийн хүчлүүд байдаг.
Ардын эмчилгээнд хад жимсийг өргөн дэлгэр хэрэглэдэг. Хадаар ходоод гэдэсний хямрал, үрэвсэл, хараа сайжруулах, цус,шээсний чихрийн хэмжээг багасгах, бодисын солилцоог сайжруулах, цус тогтоох, үрэвсэл дарах, өвчин намдаах, шээс хөөлгөх, зарим төрлийн арьсны өвчнийг эмчилдэг.
Эмийн журмаар , жимс навчийг хэрэглэдэг. Хад нь нян устгах, архаг өтгөн хаталт, суулгалт, гэдэсний хижиг, тулай, үе мөчний хэрх, бодисын солилцооны алдагдал, чулуужилт, амны хөндийн үрэвсэл, хоолой шархлах, давсаг өрөвсөх, усан хаван, шөнө орондоо шээх,шижин зэргийг эмчилэхэд үр дүнгээ сайн өгдөг жимс юм.
Хад болон гүзээлзгэнийг хамтад нь эсвэл ээлжлэн удаан хугацаагаар хэрэглэж бөөрний чулууг хайлуулдаг. Мөн урьдчилан сэргийлдэг байна.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(202.126.90.74) 2022-08-19 22:11Баярлалаа
Хариулах