Дархлаа дэмжих шүүс

Twitter Print
2021 оны 01-р сар 14-нд 12:50 цагт
Мэдээний зураг,

Та бүхэндээ аймшигт тахал вирус гараад байгаа өнөө үед уухад хамгийн тохиромжтой дархлааг хамгийн хурдан дэмжиж өгдөг 2 төрлийн гайхалтай шүүсийг санал болгоё!

1. Ногоон шүүс

ОРЦ:

- 5 аяга бууцай(spinach)

- 5 ш том жүрж( хальсалсан)

- 5 ш урт шанцай ( celery)

- 2~3 см-ийн цагаан гаа

2. Жүрж, луувангийн шүүс

ОРЦ:

- 5 ш том жүрж (хальсалсан)

- 5~6 ш том лууван

- 1 ш лемон (хальсалсан)

- 2~3 см-ийн цагаан гаа

- Тал халбага турмерик

Ногоо жимсээ сайтар угааж цэвэрлэж хальслаад шүүс шахагчаар шүүсийг нь шахаж гаргана. Жүрж болон лемоноо нимгэн хальслааоай! Шахсан шүүсээ шахсан даруйдаа уух нь илүү витаминлаг! Дээрх орцууд нь гэр бүлээрээ бүгд уухад хүрэлцээтэй арвинаар орсон байгаа ба гэр бүлийнхээ тоогоор ихэсгэж багасгаж болно. Аюулт тахал вирус гараад байгаа өнөө үед энэ шүүсийг заавал шахаж ууж биеийн эсэргүүцлээ дэмжээрэй гэж та бүхэндээ зөвлөе. 

Suvd-Erdene Gankhuyag-н зураг.

ДАРХЛАА ГЭЖ ЮУ ВЭ? ДАРХЛААГАА ХЭРХЭН ДЭМЖИХ ВЭ?

Дархлааны тогтолцоог ясны чөмөг, тунгалгын булчирхайгаар дамжуулан эсрэг бие үүсгэснээр өвчин, халдварыг эсэргүүцэхэд тусалдаг хүний ​​бие махбодийн байгалийн үйл явц гэж тодорхойлж болно. Тиймээс, бидний дархлааны систем нь гадны эсүүд бие махбодид орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор байнга ажилладаг. Өөрөөр хэлбэл дархлааны систем нь хүний ​​биеийг хамгаалах бамбай юм.

Сэтгэл санаа тайван, стресс багатай, нойроо сайн авсан, витаминлаг хоол хүнс хэрэглэсэн, хоол унд сайтай үедээ дархлааны тогтолцоо буюу эсүүд маань гадны биетийг эсэргүүцэх чадвар хамгийн сайн байдаг. Харин экологийн таагүй орчин, буруу хооллолт(чихэрлэг болон амин дэмгүй хүнс) аминдэмийн дутагдал, стресс, архаг хууч өвчин, вирусын халдвар, ажлын хэт ачаалал, хөдөлгөөний дутагдал, нойр дутуу явах нь дархлааг амархан алдагдуулдаг байна.

ДАРХЛААГАА СУЛАРСНЫГ ЯАЖ МЭДЭХ ВЭ?

Архаг ядаргаатай болох, амархан эцэж сульдах, нозоорч нойр хүрэх эсвэл бүр эсрэгээрээ нойргүйтэх, толгой өвдөж, булчин болон үе мөч хөндүүрлэх шинжүүд илэрнэ. Хүндрэлийн дараагийн шатанд ямар ч вирус, ямар ч өвчний халдвар аваагүй хэр нь байнга “өвдөнө”. Байнга хатиг гарах, уруул дээр хомхой гарах нь бие организмд гарч байгаа хүчтэй илрэл бөгөөд энэ үед яаралтай цогц арга хэмжээ авах хэрэгтэй.

дархлаа дэмжих-н зурган илэрц

ДАРХЛААГАА САЙЖРУУЛАХ АРГУУД:

- Хэрэв та дархлаагаа сайн байлгая гэвэл өдөрт 4-5 төрлийн жимс ногооны цэвэр шүүсийг уух хэрэгтэй! Энэ шүүс нь цусанд хамгийн хурдан шингэн орсноор биенээс муу зүйлсийг хөөн гаргах буюу өөрөөр хэлбэл биеийг бүхэлд нь детоксжуулсанаар биеийн эсэргүүцлийг сайжруулж эрүүлжүүлж өгч байгаа ба энэ нь дэлгүүрт зарагддаг сахартай химийн бодистой савласан жүүс биш гэртээ жимс ногооноос шүүс шахагчаар өөрийн гараар шахаж гаргасан цэвэр шүүс юм. Учир нь жимс ногоонд өвчин эсэргүүцэгч С, Е витамин, каротин маш ихээр агуулагддаг.

- Өдөр бүр сайн чанарын, 100%-ийн цэвэр ургамалын гаралтай навчит цайг ууж занших хэрэгтэй. Цайнд байдаг байгалийн үл исэлдүүлэгч бодис болох полифенол нь хүний биед нөлөөлж төрөл бүрийн өвчнөөс сэргийлэх дархлаа тогтоодог байна.

- Хэзээ ч тамхи бүү тат. Тамхи татдаг хүмүүс амьсгалын замын өвчнөөр өвдөх магадлал хоёр дахин илүү байдаг. Эрдэмтэдийн нотолсноор тамхи нь вирүс олшруулах нөхцөлийг бүрдүүлдэг аж.

- Стресст автахгүй байхыг аль болох хичээх хэрэгтэй. Байнгын стресс нь дархлааны дайсан. Өөртөө учирсан таагүй үйл явдал, ямар нэг эвгүй сэтгэгдлээ цаасан дээр бичиж бай. Ингэх нь дархлалын системийн хамгийн чухал “Т” эсийг сайжруулдгийг эрдэмтэд тогтоожээ. Харин түүнээ давтан ярих нь хортой.

- Биеийн тамир, спортын дасгалыг тогтмол хийх хэрэгтэй. Өдөр бүр 45 минутын турш явганаар алхах нь элдэв халдварт өвчин тусах магадлалыг 50% бууруулж өгдөг байна.

-Эрт унтаж эрт босдог дадлыг сурах хэрэгтэй! Нойр муутай явах нь ядаргаанд оруулж улмаар дархлааны системийг их гэмтээдэг!

- Сармисыг байнга хэрэглэж занших хэрэгтэй. Өндөр ач тустай энэ ургамал хамгийн олон төрлийн бактер устгадаг.

дархлаа дэмжих-н зурган илэрц

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.