Ж.Чинбүрэн: Би сайд болох гэж хэн нэгний үүдийг сахиж элдэв хов жив ярьж явсангүй

Twitter Print
2020 оны 07-р сар 03-нд 10:39 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар улираан томилсон. Харин тэрбээр багаа хэрхэн бүрдүүлэх нь олны анхаарлыг татаж байна. Тэр дундаа онцгой цаг үед Эрүүл мэндийн сайдаар хэнийг томилох нь нийгмийн сүлжээн дэх гол ярианы сэдэв болж буй бөгөөд Ж.Чинбүрэн эмч эсвэл Д.Сарангэрэл сайдыг үргэлжлүүлэн ажиллуулж магадгүй гэх мэдээлэл цацагдах болсон. 

Тэгвэл уг мэдээлэлд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн тайлбар хийжээ. Тэрбээр "Миний бие 41,000 Баян Зүрхчүүдийн итгэлийг дааж Монгол Улсын Их Хурлын гишүүн гэдэг өндөр үүрэг хариуцлагтай ажлыг авч, асар их хариуцлагыг үүрч, итгэлийг зүтгэлээр хариулах, хэрхэн бодлогоор гүйцэлдүүлэх тухай нойроо хумслан санаагаа чилээж явна. 

Үндсэн хуулиар ЗГ-аа дангаараа байгуулах Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шилдэг сайн засаглал байгуулах орон зайнд бүү халд! Сонгуулийн өрсөлдөөний үеэр үзээгүй энэ их хар PR-ийг сандал суудал горлигч, өөрийгөө голдоггүй хэдхэн хүнээс л харж, үзэж сууна. Эрүүл мэндийн салбарыг өөднө татах амаргүй энэ их ажлыг мөнгөний нүдээр хардаг, ард иргэдийн зуурдын өнчрөл хагацлыг зоосны нүхээр хардаг бусармаг хүмүүс гараа тат!

Цөөхөн Монголоо эрүүл байлгаж, өвдөж шаналах, хайрт аав, ачит ээж, халамжит ханиа алдах гашуун зовлонгоор тоглох санаатнууд савраа тат! Би сайд болох гэж хэн нэгний үүдийг сахиж элдэв хов жив хийж явсангүй, хийх ч үгүй! Энэ мэт башир аргаар талцуулж араас нь хараад инээж суугаа Танд харин хэлчихье. Ийм улс төр одоо газар авахгүй, Хүрэлсүх гэдэг хүний шудрага, хүнлэг сэтгэлийг нь таньж би улс төрд орсон. Сайдтай сайдгүй хийх ажил минь их. Намайг дэмжиж үргэлж ард минь байдаг ард түмэн, хүн ардын эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа салбарынхандаа талархаж байна.

Элэг бүтэн Монголынхоо төлөө зүтгэсээр байх болно!" гэжээ. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.