Д.Мөнх-Эрдэнэ МУГТ Э.Цэндбаатарыг байр, унаатай болгох хандивын аяныг эхлүүлж, өөрөө 50 сая төгрөг өгнө гэдгээ мэдэгдлээ

Twitter Print
2021 оны 09-р сар 15-нд 17:20 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын Хөх хот дахь консул асан Д.Мөнх-Эрдэнэ МУГТ Э.Цэндбаатарыг байр, унаатай болгох хандивын аяныг эхлүүлж, өөрөө 50 сая төгрөг өгнө гэдгээ мэдэгдээд байгаа юм. 

Тэрбээр "Э.Цэндбаатар хууль зөрчөөгүй. Боксын холбооны дүрэм, журмыг ил гаргаж тавь. Х.Нямбаатар аа Монголд хууль хэрэгжихээ байсан, хуулиа хэрэгжүүлчихээд ардын хүүхдийг хөөгөөрэй. Ажлаа авсан даруйдаа ардын хүүхдийг хөөх эрх чамд байхгүй. Учир нь төрийн сайд, улсын их хурлын гишүүдийг ард түмэн хүндэлдэг. Монголд хууль хэрэгждэг юм уу ЖДҮ, 60 тэрбумын хэргийг хуулийн дагуу шийдвэрлэсэн юм уу. Хэдэн оффшорчид хуссан нь үнэн, ардын хүүхдүүд төрийн албанд шалгаруулаад ордоггүй, дандаа авлигачдын хүүхэд төрөөр дүүрсэн. Сүүлдээ авилгачдын хүүхдүүд ардын хүүхдүүдийг дээрэлхэж байна, тэдэнд хууль үйлчилдэггүй. Х.Нямбаатараа чи Э.Бадар-Ууганаас байрыг нь үндэсний олимпын хороонд авч өгөөд хууль хэрэгжүүлчих, дараа нь Э.Цэндбаатарыг хөө" гэлээ. 

"Боксын холбооны нэр барьсан 14 хүн байгаа, цүнх барьсан, холбоогоо худалдсан хүмүүс байдаг гэж сонссон. Эхлээд Э.Бадар-Ууган "Ажнай" дээр боксын холбоог аваач гэж очсон, "Ажнай" чадлаараа дэмжсэн сүүлдээ тэднээс зай барьсан. Дараа нь “Эрдэнэ Сийлбэр”-ийн захирал Мөнхбаяр гэгч дээр холбоогоо тавьсан. Тэр нь ч бас мөнгөтэй, би мэднэ. Азаргыг хэдэн зуун саяаар нь авдаг. Э.Цэндбаатарт нэг байр авч өгч яагаад болохгүй гэж. Одоо Х.Нямбаатар авлаа, зарчмын хувьд Х.Нямбаатар боксын холбоог авсан ч өмнөх ажил нь түүнд хамааралгүй, өмнөх зодоон, алдаа оноо, амжилт хамаагүй. Х.Нямбаатар маргааш руугаа харах ёстой. Х.Нямбаатар чөлөөт бөхийн холбоог өг, бизнесмэнүүд бид нар авч явъя. Тэгээд бид нар Э.Цэндбаатарын зардлыг төлье, цалинжуулъя. Магадгүй Э.Цэндбаатар рингин дээр гараад ялагдсан ч бид дэмжээд явна. Спорт шударга байх ёстой. Х.Нямбаатараа улс төрөө хол очиж хий" гэжээ. 

"Авилгачны амьдрал мэдэхгүй аархуу пацаан. Найзыгаа үхлүүт болгож зодсон адгийн шаар. Спортын эмнэлэг шаадаг эдийн шуналын бузар. Энэ гурван нөхөр.

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос түрүүчээсээ нэг нь зайллаа, одоо үлдэгдэл шавхруунууд нь зайлах хэрэгтэй дээ!

Авилгачны хүү, чи өөрөө амьдралаа босгоод гадаадад сурсан уу? УИХ гишүүн Сү.Батболд аав чинь чамд нэмэр болоогүй гэж үү? Танай аав бол Монголоо хөгжүүлдэггүй гай болсон авилгачдын нэг. Аав чинь ард түмний татвар төлөгчдийн боломжоос чамд боломж олгосон. Эртэй сайндаа ийм болсон юм шиг ардын ядарсан хүүхдэд битгий гайхуулж томроорой.

Алуурчин шиг хар багын найзаа үхдэл болгосон Түвшинбаяраа, чамайг хүндэлдэг байлаа! Чи Монголын хамгийн том хулгайчдын загалмайлсан эцэг болсон муу хүн дагаж далбаганаад мэдэхгүй чадахгүй байж улс төрч хүртэл болохоо шахаж явсан. Адаг сүүлдээ бас нөгөө хулгайч ахынхаа дэмжлэгтэй менежмент хийж авч явдаг том байгууллага болох Олимпийн хорооны орой дээр мэргэжилгүй мэдлэггүй байж хүчээр гарч оодорч байж үнэнд гүйцэгдсэн дээ!

Олимпын хорооны тамирчдын эмнэлгийг эхнэртээ шаагаад өгчихдөг ёс зүйгүй шуналтай байж бас доод үеийн тамирчин дүүдээ ёс зүй ярих бас ёс зүй мөн үү, Бадар-Ууган аварга аа? Мэдлэг мэргэжилгүй байж менежмент гэдэг үгний утгыг ойлгох нь битгий хэл 5 үг холбож зөв бичиж чадахгүй шахуу байж асар их менежмент, сайн менежер хийж авч явдаг холбоодын үйл ажилгаанаас одоо холдоо, дүү! Хүн чаддаг юмаа хийх сайхан боксчин дүү нартаа чаддаг юмаа зааж өг чадаж байвал дасгалжуулагч бол!

Эцэст нь хэлэхэд Олимп, дэлхий домог болсон аваргуудын замналыг сайн судлаарай. Тэд улсынхаа залуу үе болсон дараа үеийн тамирчдаа хайрлаж дэмжиж, тэдэндээ зааж сургаад чаддаг зүйлээ хийгээд ард түмэндээ хүндлэгдээд жирийн сайхан амьдарч байдаг. Та нар шиг албан тушаал, эрх мэдээлэлтэйд нь долдойдож, цүнх барьж, бөгс долоодоггүй юмаа!

Жич: Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нарын Олимп дэлхийн амжилтыг үгүйсгэж байгаа юм бишээ. Ард түмний нэгэн адил тэр амжилтуудаар бахархаж байсан..." гэжээ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (192.82.67.222) 2021-09-16 13:25
      • 0
      • 0

      Суг Батболдын Энэ нэг Суг царайлсан хуу нь яахаараа Монголын ард тумний Сор ховуудийн нэг Цэндбаатарыг доромжлоод байгаам, Хулгайлсан хэдэн тогрогондоо сагаад Байна уу ? Оноодор чи Цэндбаатарыг тавлаж, Цэндбаатар уйлж байв ч маргааш чи уйлж Цжндбаатар инээнэ гэдгийг мэдэхгуй Байна даа

      Хариулах

    • Irgen

      (107.72.176.88) 2021-09-15 16:56
      • 0
      • 2

      Zov doo

      Хариулах