
2000 оны эхээр хурдан галт тэрэг гэдэг зөвхөн Япон, Европын өндөр хөгжилтэй улс орнуудад л үйлчилж байсан бол өнөөдөр ердийн хэрэглээ болон хөгжиж байна.
Өнөөдөр дэлхийн 30 гаруй улс оронд хурдан галт тэрэгний үйлчилгээ нэвтэрч, дундаж хурд нь 240,0-300,0 км/ц хүрч байна. Дэлхийд хурдан галт тэрэгний замын нийт уртаар Хятад улс тэргүүлж байна. \38,0 мян км замтай\ Зорчигч тээвэрлэж буй галт тэрэгний дээд хурд 350 км/ц хүрч байгаа бол хурдан галт тэрэгний хурдны дээд хязгаарыг Францын TGV компанид бүтээсэн галт тэрэг 574 км/ц хурдалж, рекордыг эзэмшиж байна.
Хятад улс 2035 он гэхэд хурдан галт тэрэгний нийт замын уртыг 70,0 мян км-т хүргэх зорилт тавьжээ. Улс орнуудын хөгжил технологийн дэвшлээр, хурдаар хэмжигдэж байна.
Н.Энхбаяр
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.