Солонгост хуримлах гэж буй хосуудын холбооноос жагсаал хийжээ

Twitter Print
2021 оны 09-р сар 16-нд 09:58 цагт
Мэдээний зураг,

Солонгосчууд улс төрийн болоод янз бүрийн асуудлаар жагсаал цуглаан хийж, тэмцэхдээ гаргуун улс. Бүр уламжлал болсон гэсэн ч хэтийдэхгүй. Сүүлийн 2 жил Ковид19-ын улмаас энэ жагсаал цуглааны агуулга өргөжин тэлж байгаа аж.

Энэ удаад Хуримлах гэж буй хосуудын холбооноос жагсаал хийжээ. Тэд "Хүний тоо арай бага байгаа юм биш үү", "Аж жаргалтай гэр бүлийг бий болгохын төлөө улс төр хичээх ёстой байтал ингээд боож шахаад, хуримыг нь ч олигтой хийлгэхгүй байхад яаж бид хүүхэд төрүүлж, хүн амыг чинь өсгөх юм бэ?", "200 хүний мөнгө төлөөд 49 хүн оруулна гэж юу байсын бэ, энэ хохиролыг хэн төлөх юм" зэрэг нийт 22 төрлийн самбарыг барин зогсож байгаа аж.

Солонгосын Засгийн газраас Ковид19-өөс урьдчилан сэргийлэх журмын дагуу хурмын ордонд нийт 99 хүн цуглахыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хоол идэх бол 49 хүн л нэг дор бөөгнөрөх ёстой гэсэн чиглэлийг өгч баримталж байгаа аж. Энэ тал дээр бол дүрэм журмаа яс баримталдаг ард түмэн шүү дээ.

Гэвч хосууд хуримын ордон захиалахдаа нийт багтаамжийн нь тоогоор мөнгө төлж байгаа тул энэ нь эдийн засгийн хувьд томоохон хохирол учруулж байгаа талаар гомдол мэдүүлж байна. Жишээ нь 200 хүний багтаамжтай газар бол 200 хүний хоолны мөнгө төлдөг юм байна. Тиймээс шинэхэн гэр бүл бологсод, хуримлагчид Засгийн газраас шийдвэрээ өөрчилтөл энэ жагсаалаа үргэлжлүүлнэ гэдгээ хатуу мэдэгдлээ.

Эх сурвалж: MKOR

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.