Хонконгт жагсагчдыг хэрцгийлэн даржээ

Twitter Print
2014 оны 09-р сар 29-нд 15:18 цагт
Мэдээний зураг,

Нэг төр, хоёр улс төрийн системтэй гэгддэг Хонконгт өчигдөр энгийн жагсагчдыг цагдаагийн хүчээр хэрцгийлэн дарсан явдал дэлхий нийтийн хэвлэл мэдээллийн анхаарлыг өнөөдөр татаж байна. Хятадын эх газрын өмнөд үзүүрт олон өдөр үргэлжилж байгаа олон нийтийн жагсаал цуглааныг тараахын тулд Хятадын засгийн газраас гэрэл зураг, дүрс бичлэг солилцдог олонд алдартай Instagram үйлчилгээг хэсэгчлэн зогсоосон явдалд дургүйцсэн жагсагчдын эсрэг   цагдаа нар нулимс асгаруулагч хий болон резинэн сум ашигласнаар дөч гаран хүн гэмтэж бэртсэн байна.  Цагдаа нар энэ мэтээр жагсагчдын сэрэг хүч хэргэлж байгааг нотлох баримтуудыг хэрэглэгчид нийгмийн сүлжээнд байрлуулсан байсан учир мэдэлэл харилцааны өргөн тархсан хуудасууд хаах болсон байна. Хятадад “Twitter” сүлжээ болон “Weibo” нийгмийн сүлжээг “хар жагсаалтад” оруулсан байна.

Хонкогт ардчилсан сонгууль явуулахыг шаардаж байгаа “Төвийг эзэл” (Occupy Central) эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулагчид Хятадын төв Засгийн газрын бодлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн хотын бизнес төвийг хаах кампанит ажлыг эхлүүлснээ өнгөрсөн бямба гарагт мэдэгджээ. Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогсод Хонконгийн засаг захиргааны цогцолборт дайран орохыг оролдсон байна.

Сонгуулийн шинэчлэлийн асуудлаарх хэлэлцээний ээлжит шатыг явуулна гэж засаг захиргааны тусгай бүс болох Сянганы засаг захиргааны тэргүүн Лян Жэньин мэдэгдээд, “хууль бус” эсэргүүцлийн ажиллагаа явуулахаасаа татгалзахыг эсэргүүцлийн ажиллагаанд оролцогсдод хандан анх удаа үг хэлэхдээ уриалжээ.

“Төвийг эзэл” кампанит ажлыг санаачлагчид 2017 онд болох Хонконгийн засаг захиргааны тэргүүний сонгуулийг шууд чөлөөтэй явуулахыг шаардаж байгаа юм. Тус засаг захиргааны тэргүүнийг Бээжингийн хяналтад байдаг сонгогчдын коллеги томилдог ажээ.

Олон нийтийн шахалтын улмаас Хятадын төв Засгийн газар буулт хийхийг зөвшөөрсөн байна. Сонгогчдын коллегиос урьдчилан баталсан нэр дэвшигчдийн нэгэнд нь хонконгчууд анх удаа өөрсдөө санал өгөх сонгуулийн журмыг баталжээ. Гэвч сөрөг хүчнийхэн энэ хувилбарыг эсэргүүцэж, Хонконгт санал хураалтыг бүрэн ардчилсан хэлбэрээр явуулахыг шаардсан байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.