
BTS виз гуйх хэрэггүй боллоо
Солонгосчуудын бахархал, дэлхий дахины ОД "BTS" Кпоп хамтлагийн гишүүдийг энэ сарын 14-ны өдөр Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Хөх ордондоо өөрийн биеэр хүлээн авч уулзан, дипломат паспорт олгожээ.
БНСУ-ын дипломат статустай энэ паспорт нь 100 гаран орон руу визгүй, ямар нэгэн асуудалгүй явах эрх бүхий паспорт юм.
Энэ үйлдэл нь тэдний хүрсэн оргил, гаргасан амжилт, гадаад, дотоодод олсон нэр хүнд, алдарыг хүлээн зөвшөөрч, улс орныхоо нэрийг улам бүр өндөрт өргөж, сурталчилж, цуурайтуулаарай хэмээн урамшуулж буй аж.
Дэлхий дахинд Солонгос гэдэг улсын нэрийг брэнд болгож, улс орондоо эдийн засгийн болон нэр төрийн үнэтэй их хувь нэмэр оруулж буй энэ 7 залуу БНСУ-ын "Онцгой элч"-ээр ч өргөмжлөгдсөн юм.
Солонгосын алдарт BTS хамтлаг энэ долоо хоногт БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инийн тусгай төлөөлөгчийн хувиар НҮБ-ын үйл ажиллагаанд оролцлоо. Тэд дэлхийн удирдагч, төрийн тэргүүнүүд үг хэлдэг НҮБ-ын индрээс Permission to Dance дуугаа дуулжээ.
1 сая орчим хүн уг үзүүлбэрийг YouTube-ээс шууд үзсэн бөгөөд шүтэн бишрэгчид нь хайртай хамтлагийнхаа үзүүлбэрийг зүрхээр "булсан" байна.
BTS хамтлагийн хувьд энэ нь анхны тохиолдол биш юм. Тэд 2018 онд залуучуудад боловсрол олгох, тэднийг мэргэжлийн сургалтад хамруулах зорилготой НҮБ-ын Хүүхдийн сангийн Generation Unlimited кампанийг дэмжих зорилгоор НҮБ-д зочилж байсан билээ.
Одоогоор BTS хамтлагийн НҮБ-ын индрээс хийсэн үзүүлбэр YouTube-д 8.5 сая үзэлттэй байна.
Эх сурвалж: The New York Times
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR UROLOGIST
(197.211.53.56) 2023-02-22 12:17БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах