Хүүхэд хүндлэхийн нууц

Twitter Print
2020 оны 11-р сар 11-нд 16:14 цагт
Мэдээний зураг,

Б.Ринчен докторын домог болж үлдсэн дурсамжаас...

Ри багш наян настай буурлыг ч, найман настай балчрыг ч

-“Та” гэж хүндэтгэн мэхэлздэг зантай байв. Энэ нь заримдаа багачуудыг баахан эвгүйцүүлэх удаатай. Тийм нэгэн тохиолыг ажсан Раднаа гуай:

-Өвгөн чи яах гэж өөрийнхөө ач зээ шиг жаалыг “Та” гэдэг юм бэ? Хүүхэд айчих юм байна шүү дээ! гэсэнд

-Хамуутай даага торнихоороо

Хөлгийн хаан олдог

Хавчаахай нумтай хүү өсөхөөрөө

Гүрний хаан болдог

Энэ хүү өсөхөөрөө

Төрийн тэргүүн болох ч бил үү?

Эрдэм номоор миний толгой дээр

Цахиур хагалах мэргэн ч бил үү?

Хүүхэд багачуудыг

Бид хэдүй хүндэлнэ

Хөгшид буурлуудаа

Тэд төдүй хүндлэх бус уу? гэжээ.

(“Домогт Ринчений домог-ууд оршивай” номоос. Дархан хотын багш, Баянхонгорын бэр, хүүхдийн зохиолч Төмөрийн Алтанцэцэг 1990.09.01-нд ярьсан хуучаас. Уг бичвэрийг монгол бичгээр сийрүүлснийг хавсаргав. Дурсамжинд гарч буй Раднаа гуай бол Ринчен докторын эхнэр)

Д.Төмөрбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.