Аав хүний эхнэртэйгээ харьцахдаа анхаарах 8 санамж

Twitter Print
2020 оны 05-р сар 21-нд 13:57 цагт
Мэдээний зураг,

 Аав хүн та хайрт ханьтайгаа харьцахдаа доорх зүйлийг эрх биш анхаардаг биз дээ. Ер нь зайлшгүй анхаарч байх учиртай. Тухайлбал:

- Чи, би гэж ана мана үзэж сөрөх хэрэггүй,

- Бусад эмэгтэйг магтан шагшиж, эхнэрээ голсон байдал гаргахгүй байх,

- Дуулсан сонссон, үзсэн харсан юмаа нууж хаалгүй илтод ярьж хөөрч байх,

- Эхнэрээ таарсан тохирсон ажил хийхэд нь туслаж дэмжих,

- Эхнэрийнхээ өмнө арчаагүй заваан байдал гаргахгүй, цэвэр, цэмцгэр байх,

- Эхнэртээ үнэнч байх, бусад эмэгтэйд сэтгэлл өгч, эхнэрээ доромжлохгүй байх,

- Эхнэрээ дээд зэргээр хайрлан хүндэлж, халамжлан асрах, өвдөж зовсон цагт нь сэтгэл тавин асарч өгөх, тийм үед өөрийн бие зовохыг юманд бүү бод,

- Гэр орныхоо ажил үйлийг хоёулаа хуваан авч гүйцэтгэх... зэрэг. 

Тэгэхлээр эхнэр хүний хүлээх үүргийн тухай дараа тухтай ярилцъя. “Хэрээс хэтэрсэн хайр, байнгын уяатай байх хэлбэрээс ангид байх шаардлагатай. Ийм сэтгэл хүнийг боол мэт болгодог" гэдэг. Харилцан бие биендээ аль болох эерэгээр нөлөөлөх үг хэллэгийг сайтар бодсоны эцэст хэлж заншаарай.

Family-н зурган илэрц

Бид та бүгдэд “аймаар, аягүй” гэх сөрөг сэтгэгдэл төрүүлэх үг хэллэгээ Сар шинийн өмнө зогсооцгооё гэж уриалсаныг битгий мартаарай. Харилцан бие биедээ таатай сэтгэгдэл төрүүлж байгаарай.

Гэр бүл судлаач Т.Намжил

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.