Азийн спортын од: Реза Яздани

Twitter Print
2014 оны 09-р сар 30-нд 11:34 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн хошой аварга, Азийн наадмын гурван алтан медальт Реза Яздани

Азийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн өчигдөр өндөрлөж аваргуудаа тодрууллаа. Энэ удаа Иран бөхийн орон гэдгээ харуулж эрэгтэйчүүд нь 4 алт, 1 мөнгөн медаль хүртлээ. Ялангуяа 96 кг-д барилдсан Р.Яздани тивдээ босоо байж гурав дахь Азийн наадамдаа түрүүлсэн юм. 1985 оны наймдугаар сарын 25-нд Ираны Жуйбар хотод төрсөн Р.Яздани анх 84 кг-д барилдаж байжээ. Хэдийгээр Олимпийн наадмаас медаль хүртээгүй ч 2001, 2013 оны дэлхийн аваргаас алт, 2006, 2007 онд хүрэл, 2010 оны Азийн аварга болсон аж. Мөн дөрвөн жилд нэг удаа болдог Азийн спортын их наадмаас 2006, 2010, 2014 онд алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлжээ.

Тэрээр “Лондон 2012” зуны Олимпийн ХХХ их наадмын хагас шигшээд үлдсэн ч медалийн төлөөх барилдаанд шагайндаа хүнд бэртэл авч тэмцээнээс хасагдсан. Хэдийгээр барилдах хүсэлтэй байсан ч арга буюу дэвжээн дээрээс нулимстай бууж байсан хэмээн сэтгүүлч нарт ярьж байлаа.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.