Дэлхийн хоёрдугаар дайн ба Монгол бичиг

Twitter Print
2020 оны 07-р сар 17-нд 09:54 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн 2-р дайны түүхийн талаарх бидний мэдлэг, ойлголт харьцангуй бөгөөд зарим талаар хэт өрөөсгөл, үзэл сурталд автагдсан, зохиомол, худал хуурмаг зүйлээр арвин.

Дайны түүхийг өгүүлсэн манай түхийн ном, судалгаануудад хаа ч байхгүй, үйл явдлын дэлгэрэнгүй, бодит мэдээлэл 1939-1945 онуудын Ардын Үндэсний Эрх, Үнэн, Улаан Од сонинд өдөр хоногоороо дурайтал байдаг юм. Хүүхэд, залуучууд, судлаачид монгол бичгээрээ түүхэн эх материал уншиж судалбал сайн сан.

Дайны үеийн Холбоотон гүрнүүдээс авахуулаад дэлхийн улс орны удирдагчдын олон ярилцлага, уулзалтууд, дайны том, жижиг тулаануудын тухай дээрхээс мэдэж болно. Зөвхөн ганц жишээ болгоход 1940 оны Ардын Үндэсний Эрх сонинд Хитлерийн ярилцлага лав л 3 удаа гарч. Францыг буулган авсаны дараа Компейний ойд Францтай энхийг сахиулах тухай гэрээ (Франц бууж өгсөн бус) байгуулсан тухай ярилцлагаас гадна 7 дугаар сарын 8-ны өдрийн дугаарт сонины сүүлийн бүтэн нүүр дүүрэн Хитлерээс тэр үеийн Америкийн нэрт, сонины сурвалжлагч Карл Виеганд-д өгсөн, олон улсын байдлын тухай маш сонирхолтой, нүд бүлтийлгэсэн ярилцлагыг нийтэлжээ.

1939 оны намраас авахуулаад 1941 оны 6 сарын 22-ны өдрийг хүртэл Германы армийн ялалтыг магтан дуулсан өнгө, аястай мэдээ, мэдээлэл Ардын Үндэсний Эрх сонинд тоймгүй олон байдгийг дашрамд дурдах нь зүйтэй.

Б.Баясгалан 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.