Азийн спортын од: Н.Түвшинбаяр

Twitter Print
2014 оны 12-р сар 11-нд 08:08 цагт
Мэдээний зураг,

Олимпийн одтой бөх

“Инчон 2014” Азийн наадмын жүдо бөхийн -100 кг-д Монголын тамирчин Н.Түвшинбаяр түрүүлсэн. Энэ жинд Казахстан, Узбекитсан, БНСУ, Япон, БНАСАУ зэрэг хүчирхэг гүрний тамирчид өрсөлдсөн ч Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр буурь зааж аваргалсан юм. Монгол түмнийг цэнгэлийн манлайд умбуулж, анхны Олимпийн алтан медалийг Бээжингийн Олимпоос хүртэж байсан тэрээр 1984 оны зургаадугаар сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд төржээ. 16 наснаасаа бөхийн спортоор хичээллэж эхэлсэн Н.Түвшинбаяр 2007 оны Азийн аваргаас мөнгөн медаль хүртэн ирээдүйтэй бөх гэдгээ харуулсан.

Үүнээс нэг жилийн дараа болсон “Бээжин 2008” зуны Олимпийн их наадамд эх орноо төлөөлөн оролцож эхний тойрогт Олимп, дэлхийн аварга Японы К.Сүзүкитэй оноолт таарсан. Энэхүү барилдаанд өрсөлдөгчөө цэвэр хожиж аварга болох замаа зассан юм. Улмаар хагас шигшээд Азербайжаны бөхийг нэмэлт цагт юүко үнэлгээгээр, шигшээ барилдаанд Казахстаны А.Житкевыг ваза-ари үнэлгээгээр ялж Олимпийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлсэн.

Дэлхийн аваргын тэмцээнд хэд хэдэн удаа оролцсон ч медаль хүртэж амжаагүй манай бөх Олимпийн одтой бөх гэдгээ харуулж 2012 онд Лондон хотод болсон их наадамд финалдаж мөнгөн медаль хүртсэн аж. Тэр жил үнэхээр бэлтгэл сайн байсан ч мөнгөн медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын бөхтэй учраа таарч барилдааны явцад хүнд бэртэл авсан. Гэвч бэртлийн улмаас барилдааныг орхилгүй цаг дуусгаж Олимпийн хошой медаль хүртсэн анхны Монгол тамирчин болж түүхэнд тодоор бичигдэн үлдсэн юм.

Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Н.Түвшинбаяр тивийн аваргын тэмцээнд “Кувейт 2007”-гоос мөнгө, “Чежү 2008”, “Абу Даби 2011”-ээс хүрэл медаль авсан аж. Мөн БНСУ-ын Инчон хотод болж буй Азийн наадмаас алтан медаль аваад байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.