“Сити” үхлийн хэсэгт орсон ч боломжоо хадгалан үлдлээ

Twitter Print
2014 оны 10-р сар 01-нд 09:57 цагт
Мэдээний зураг,

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн энэ улирлын хэсгийн тоглолтууд үргэлжилж байна. Урд шөнө 16 баг хэсгийн хоёр дахь тоглолтоо хийлээ. Энэ удаа Германы “Бавари Мюнхен”-ОХУ-ын “ЦСКА” 1:0, Францын “ПСЖ”-Испанийн “Барселона” 3:2, Беларусын “БАТЭ”-Испанийн “Атлетик” 2:1, Английн “Челси”-Португалын “Спортинг” 1:0-ээр тус тус хожсо бол Германы “Шальке 04”-Словены “Марибор” 1:1, Португалын “Порту”-Украйны “Шахтёр” 2:2, Голландын “Аякс”-Кипрын “АПОЭЛ” 1:1, Английн “Манчестер Сити”-Италийн “Рома” 1:1-ээр тэнцсэн аж.

Энэ улиралд Английн “Ман.Сити” дахин үхлийн хэсэгт орсон. Өмнө нь гурван удаа “Аваргуудын лиг”-т шалгарахдаа хамгийн хатуу сугалаа татаж байсан тэднийг аз дайсангүй. 2011-12 оны улиралд “Бавари”, “Наполи”, 2012-13 оны улиралд “Реал”, “Дортмунд”-тай учраа таарч хэсгийн тоглолтоос хасагдаж байлаа.

Өнөө шөнө үлдсэн найман тоглолт болох бөгөөд ОХУ-ын “Зенит”-Францын “Монако”, Шведийн “Малмё”-Грекийн “Олимпиакос”, Испанийн “Атлетико Мадрид”-Италийн “Ювентус”, Швейцарийн “Базель”-Английн “Ливерпуль”, Германы “Байер Ливеркузен”-Португалын “Бенфика”, Белгийн “Андерлехт”-Германы “Боруссия Дортмунд”, Болгарын “Лундогорт”-Испанийн “Реал Мадрид”, Английн “Арсенал”-Туркийн “Галатасарай” багууд оноолт таарсан аж.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.