Хамгийн бузар зүйл бол хулгайчтай хөтлөлцөж гүйх лам мөн

Twitter Print
2020 оны 07-р сар 24-нд 11:41 цагт
Мэдээний зураг,

Христийн шашин нэлээн хожуу үүссэн боловч хурдацтай-амжилттай тархаж, тухайн үеийн Ромын олон шүтээнт шашныг түрэн гаргаснаар өрнөдийг ноёрхох болсон билээ.

Эхэндээ ядуус дунд тархаж хүчээ авсан шашин маань хэсэг хугацааны дараа олигархжиж, сүмийн тэргүүнүүд нь садар самуун явдал, авилга хээл хахуульд холбогдох болсон юм. Европыг 1000 шахуу жил нөмөрсөн "Харанхуй Үед" Католик христийн шашин зохих үүргээ гүйцэтгэсэн гэдэг. Католик шашны завхрал Сэргэн Мандалтын үеийн өмнөхөн дээд цэгтээ хүрсэн ба энэ үед "Нүглийг цагаатгах сертификатыг" ил цагаан худалдаалдаг болсон гэдэг. Өөрөөр хэлбэл, итгэл үнэмшлийг мөнгөөр худалдах болсон гэсэн үг.

Ингээд 1500-аад оны үеэс Католик лам нарын төлөөлөл, мөн тухайн үеийн сэтгэгч нарын тасралтгүй чармайлтаар Христийн шашинд реформ хийгдэж эд баялаг, эрх мэдлийн биш итгэл үнэмшлийн хэлбэр лүүгээ буцаж шилжих эхлэх тавигдсан юм. Энэ үед шашин хэд хэдэн салбартай болсны нэг нь өнөөгийн барууны нийгэмд илүү байр суурь эзлэх Протестант христийн урсгал билээ. Бид эндээс Христийн шашинд реформ хийгдэж байж л Европ тивд хөгжил дэвшил ирсэн болохыг харж болно.

Өнөөгийн Монголд ард түмнийхээ мөнгийг хулгайлсан, хөгжил дэвшлийн замд нь таглаа болж суусан Улс төрч нартай Лам/Хувилгаан/, Гэгээнтэн хөтлөлцөн гүйлдэж мөнгө төгрөг, хандив тусламжийн харилцаанд орж, ирээдүй-хойч-буян-нүглийг нь шидийн хүчээр дааж яваа нь хамгийн бузар булай явдал юм. Христийн шашинтай адилаар Буддын шашин ч гэсэн итгэл үнэмшилд тулгуурлах ёстой. Эд баялаг шүтэх ёсгүй. Баян, чинээлэг, улс төрч ангитай зууралдах ёсгүй. Шашин бол өнчин, ядуус, нийгмийн дундаж ангийг соён гэгээрүүлж, итгэл найдвар, итгэл үнэмшил өгөх үүрэгтэй нийгмийн хэрэгслүүр.

Ард түмнээс хулгайлсан хулгайчийн алс ирээдүйг нь дааж, жийп машинаар нь үйлчлүүлж байгаа үйл явдал бол "Нүглийг цагаатгах сертификаттай" нэг бодлын төстэй л зүйл. Өнөөдөр шинэлэг, реформист лам нар гарч ирж, жинхэнэ - оригинал Буддизмаа сэргээх тухай ярьж байгаа нь тун чиг зөв. Бидэнд эд баялгийн биш итгэл үнэмшлийн шашин хэрэгтэй байна!

Ө.Ганзориг 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.126.88.46) 2020-07-25 09:02
      • 0
      • 0

      Ёстой үнэн. Амжилт хүсье. Энэ чиглэлээр өшөө зөндөө юм бичээрэй Ө. Ганзоригоо

      Хариулах

    • I

      (107.72.162.62) 2020-07-24 14:34
      • 0
      • 0

      Zov

      Хариулах