Үсэрсэн цус, тасарсан махны хэлтэрхий Демберел Ооржак

Twitter Print
2021 оны 04-р сар 28-нд 13:44 цагт
Мэдээний зураг,

Дэмбэрэл хүү 2 настайдаа аав, ээжгүй болов. Эх нь хэрэг хийгээд шоронд 10 жилийн ял эдлэхээр хоригдов. Аав нь хаяад өөр хүүхэн рүү явчихав. Ээжийнх нь үеэл өөрийнхөө 4 хүүхдээс гадна эгчтэй нь хүүг хамт өсгөхөөс өөр аргагүй болов.

Оросын хязгаар нутгийн Тува улсын бөглүү хотод ийнхүү Дэмбэрэл хүү хар нялхаасаа өлөн зэлмэн хэцүүхэн амьдрал туулсаар... Өсгөсөн эгчийгээ “ЭЭЖ ЭЭ” гэж хэлд оров. Одоо ч ээж гэж дууддаг.

Хүүгийн эмээ Оросоор ярьдаггүй, зөвхөн Тува хэлээр л ярьдаг, үндэснийхээ дууг хачин гоё дуулдаг, бөөгийн ая дан хийдэг, түүнийг нь хүү сонсож өсөв. Хажуугаар нь гэр бүлийнхээ бяцхан аж ахуйд тусласаар малч, хөдөлмөрч хүү болон өсчээ.

Дэмбэрэлд хамгийн анхны дууг эмээ нь зааж, улмаар ардын дуу дуулах, хөөмийлөх арга ухаанд сургалаа. Тэгвэл түүний гялалзсан авъяасыг анх олж харсан хүн бол Кызыл-Мажалыка урлагийн сургуулийн багш Олимпиана Безги юм. Хүүг цэцэрлэгт дуулж байхыг нь харсан гэдэг. Тэгээд л тэдний тавилан нийлсэн хэрэг. Кызыл-Мажалыка сургуульд Дэмбэрэл 5 жил сураад шууд Европийн хэмжээний дууч шувуухай болов. 2017 онд Тува улсын хэмжээнд эхний шуугианаа тарьсан бол 2018 оны Евровишн наадамд ОХУ-ыг төлөөлж оролцов.

Денберел Ооржак хүү өнөөдөр миний хайртай хөгжмийн зохиолчдын нэг, алдарт Игорь Крутой /манайхан “Печальный ангел” гэх мэт гайхалтай аялгуу, олон дууг нь мэдэх байх/ зэрэг Оросын алдартнуудтай аль хэдийн хамтраад эхэлчихсэн, кино зураг авалтаа эхлүүлчихсэн, чамгүй орлого олоод өөрийгөө өсгөсөн хайрт “ээж”-ийнхээ ачаанаас хөнгөлөх хэмжээнд хүрчихсэн догь эр болжээ.

Харин хүнд хэцүү цагт хаяад явсан согтуу аав нь хүүгээ ядаж таньж байгаа л байх даа...

Их Монголын минь үр сад дэлхийн хаа сайгүй агсарч асгарсаар л явах юм даа...

Жаал Монгол

2021.04.26

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.