
Талибууд Эмэгтэйчүүдийн яамыг татан буулгажээ Афганистаны эрх баригчид Эмэгтэйчүүдийн яамыг татан буулгаж, оронд нь Сайн үйлсийг түгээж, мууг таслан зогсоох яамыг байгуулжээ.
1990-ээд онд Талибан хөдөлгөөн Афганистан улсыг удирдаж байхдаа Сайн үйлсийг түгээж, мууг таслан зогсоох яамыг ажиллуулж байсан ба тус яам нь исламын шашны ёс журмын хэрэгжилтийг хянаж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгийн ихээр хязгаарлаж байсан аж.
Жишээ нь "зохистой бус" хувцасласан эсвэл гадаа гудамжинд эрэгтэй асран хамгаалагчгүйгээр ганцаараа явж байгаа эмэгтэйчүүдэд хатуу шийтгэл оноодог байсан ба үүнд шахуурдах, зодох, мөчийг нь тайрах, олны өмнө цаазаар авах зэрэг шийтгэл багтдаг байжээ.
Талибан хөдөлгөөний зүгээс үүнд ямар нэг тайлбар хийхээс татгалзсан байна. Түүнээс гадна Афганистаны Боловсролын яамнаас исламын шашны журмын дагуу дунд сургуульд зөвхөн эрэгтэй сурагчид явж болно хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: interfax.ru
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.