Орос шахмал түлшийг үйлдвэрлэхдээ нэмэлт бодис хэрэглэдэггүй, утаа, үнэргүй

Twitter Print
2022 оны 01-р сар 24-нд 16:54 цагт
Мэдээний зураг,

Оросууд Сибирский брикет гэдэг энэ түлшиндээ их ам сайтай юм. Хамгийн ойрхон хэрэглэж байгаа газар нь Улан-Үдэ хот. Энэ шахмал түлш нь байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн бөгөөд үйлдвэрлэхдээ наалдамхай нэмэлт бодис хэрэглэдэггүй, шатаах явцад утаа, үнэр үүсгэдэггүй, байгаль орчинд хамгийн бага нөлөө үзүүлдэг. Жижиг хэмжээтэй, тоос шороо үлдээдэггүй тул хэрэглэхэд хялбар гэнэ. Үйлдвэрлэх процесс нь өндөр температурт, өндөр даралтаар хүчтэй шахаж гаргах онцлогтой гэнэ.

Үнэ нь түүхий нүүрсний үнэтэйгээ адилхан, энэ ажилд төрийн яамдууд нь орж хутгалдаад байгаа үйл ажиллагаа олж харсангүй. Бодвол стандартыг нь баталж өгсөн байх. Дулаарахаас өмнө хэдэн машин явуулж, авчирч түлж үзнэ байгаа. Уутны зураг нь хүртэл илүү дутуу юм алга.

500 кг, 1 тонн, 5 тонн жинтэйгээр ийм уутанд савлаад зардаг гэнэ.

Хүрэн нүүрсээр хийдэг юм байна. Хүрэн нүүрсийг боловсруулах үед өндөр даралт, өндөр температурт шахдаг бөгөөд энэ нь хортой дэгдэмхий бодисыг аль болох хурдан арилгах боломжийг олгодог гэдгээр онцлогтой. Оросын ГОСТ буюу стандартаар хатуулагыг тодорхой зааж өгсөн байна. Оросын ШУА-ын салбараас нь дүгнэлтээ гаргаад батлуулаад авчихдаг бололтой юм. Манайд стандарт батлуулах холион бантангаа эргэж харах цаг болсон байхаа.

2020 онд энэ түлшийг үйлдвэрлэд нэвтрүүлсэн СУЭК гэдэг компани нь металлурги, химийн үйлдвэр, ахуйн хэрэгцээнд зориулж Березовскагийн уурхайн нүүрснээс коксийн мелочь шахмал түлш /брикет/ үйлдвэрлэх цогцолборыг барихад тэрбум рублийн хөрөнгө оруулалт хийсэн.

Цогцолборын хүчин чадал жилд 30,000 тонн боловч эрэлт ихсэх тусам их хэмжээний хөрөнгө оруулалтгүйгээр үйлдвэрлэлийн хүчин чадалыг хоёр дахин нэмэгдэх боломжтой гэсэн мэдээ байна.

Ц.Батжаргал

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.