
Их Британи улс Ирак дахь “Лалын улс” бүлэглэлд анхны агаарын цохилт өгсөнөө мягмар гарагт албан ёсоор мэдээлж сөнөөгч онгоцны дайралтын үеийн дүрс бичлэгийг танилцуулсан байна.
“Лалын улс” бүлэглэлийн халдлагад өртөөд байгаа Иракийн баруун хойд нутаг дахь Курдын цэргүүдэд туслах үүрэгтэй Хатан хааны агаарын хүчний “Tornado” хоёр сөнөөгч онгоцыг Эгийн тэнгисийн Акротири хойгоос хөөргөсөн гэж Их Британийн Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.
“Лалын улс”-ын байрлалд агаарын цохилт өгөхдөө “Paveway IV” залуурт пуужин ашигласан. “Үүний дараагаар эргүүлийнхэн “Лалын улс”-ын зэвсэглэсэн ачааны жийпийг тус газраас олж хүхэрт пуужингаар /Brimstone/ цохилт өглөө. Агаарын цохилт хоёулаа амжилттай болсон” гэж тус яамнаас мэдээлэв. Түр завсарласан байсан хууль тогтоогчдыг яаралтай цуглуулж, санал хурааж, 524-43-ын харьцаагаар “Лалын улс”-ын эсрэг АНУ-ын агаарын цохилтод Их Британи нэгдэх болсон байна. АНУ тэргүүтэй эвсэл Ирак, Сири дэх “Лалын улс” бүлэглэлд наймдугаар сараас хойш агаарын ойролцоогоор 300 цохилт өгчээ.
“Лалын улс” бүлэглэлийн босогчид Их Британийн иргэн Дэвид Хэйнсийг цаазалсан, мөн Алан Хеннинг цаазална хэмээн сүрдүүлжээ. Ухуулга бүхий дүрс бичлэгт Жон Кэнтлийг тус бүлэглэл ашигласан байна.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505