Босогчид Иракийн түүхийн дурсгалт зүйлсийг хар зах дээр наймаалж байна

Twitter Print
2014 оны 10-р сар 02-нд 08:38 цагт
Мэдээний зураг,

Сири, Иракт өргөн уудам газар нутгийг эзлээд байгаа “Лалын улс” бүлэглэлийн босогчид санхүүгийн хэд хэдэн эх үүсвэртэй байна. Шинжээчдийн мэдээлж буйгаар, босогчид хууль бус нефтийн худалдаанаас өдөрт 2 сая долларыг бие даан олдгоос гадна Иракийн археологийн дурсгалын өвийг хар зах дээр наймаалж, орлогынхоо бас нэг хэсгийг бүрдүүлдэг ажээ.

Иракийн хойд нутагт оршдог, тус улсын хоёр дахь том хот болох Мосул, мөн тус хотын засаг захиргааны төв болох Найнава мужийг бараг бүрэн эзэлснийхээ дараа хэт давруу үзэлтнүүд Иракийн археологийн 12 мянган дурсгалаас 2000 орчмыг нь авах боломжтой болсон гэж телевизийн “Аль-Арабия” суваг мэдээлсэн байна.

Иракийн соёлын өвийг хамгаалах асуудлаар ЮНЕСКО-гийн ивээл дор зохион байгуулсан бага хурал даваа гарагт Францын нийслэл Парис хотод болжээ. "Лалын улс" бүлэглэлийн босогчид Иракийн түүхийн өвийг устгах бодолтой бөгөөд орлого олох зорилгоор археологийн дурсгалуудыг наймаалж байна гэдэг дүгнэлтэд бага хуралд оролцсон шинжээчид хүрсэн байна.

Урлагийн бүтээлүүд болон бусад үзмэрийг Иракийн хилээр гаргаж, дараа нь гадаадад дуудлага худалдаанд оруулдаг ажээ. Дуудлага худалдаанаас олсон мөнгийг терроризмыг санхүүжүүлэхэд зориулж байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.