Үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй 14 чиглэлийн байгууллагын ажилтнууд хувийн машинаараа болон нийтийн тээврээр зорчих зохицуулалт

Twitter Print
2021 оны 02-р сар 11-нд 10:25 цагт
Мэдээний зураг,

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй 14 чиглэлийн байгууллагын ажилтнууд хэрхэн зорчих тухай мэдээллийг хүргэж байна.

Тухайн ажилтан, албан байгууллагын ажлын газрын тодорхойлолт, ажлын үнэмлэх болон иргэний үнэмлэхтэйгээ зорчих юм. Харин хүндэтгэн үзэх шалтгаантай, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэд хамгаалалтад гарч байгаа цагдаа, онцгой байдлын албан хаагчдад хандаж тусламж үйлчилгээг авах зохион байгуулалтыг хийсэн байна. 

Үйл ажиллагааны чиглэл

Ажиллах албан хаагчдын ажиллах тоон хязгаарлалтад хамрагдсан эсэх

Зорчих тээврийн хэрэгсэл

1.

Эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгал, хог хаягдал, нийтийн аж ахуй, инженерийн хангамж

Үгүй

Албан хаагчдын тоонд хязгаар тогтоохгүй

Нийтийн болон албаны тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр зорчино

2.

Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх

Үгүй

Албан хаагчдын тоонд хязгаар тогтоохгүй

Нийтийн болон албаны тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр зорчино

3.

Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага /"УБТЗ" ХНН, "Чингис хаан", ИНЕГ, түүний харьяа алба салбар, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал, "МИАТ" ТӨХК, "Биокомбинат" ТӨҮГ, уул уурхайн салбарын хангалт, Үндэсний дата төвийн нөөц төв, Дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, түүний ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/

Үгүй

Албан хаагчдын тоонд хязгаар тогтоохгүй

Нийтийн болон албаны тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр зорчино

4.

Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага

Үгүй

Албан хаагчдын тоонд хязгаар тогтоохгүй

Нийтийн тээврийн хэрэгслээр зорчино

5.

УИХ, төрийн захиргаа, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гааль, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат, Сонгуулийн ерөнхий хороо /ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/

Тийм

Албан хаагчдын 10-15 хүртэлх хувийг ажиллахыг зөвшөөрнө

Нийтийн тээврийн хэрэгслээр зорчино

6.

Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж халамжийн төрөлжсөн байгууллага, МУЗН

Үгүй

Албан хаагчдын тоонд хязгаар тогтоохгүй

Тээврийн хэрэгслийн төрөл хязгаарлахгүй

7.

Хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдаа

Үгүй

Албан хаагчдын тоонд хязгаар тогтоохгүй

Хувийн болон түгээлтийн тээврийн хэрэгслээр зорчино

8.

Мал, амьтны өвс, тэжээлийн тээвэрлэлт, түгээлт

Үгүй

Албан хаагчдын тоонд хязгаар тогтоохгүй

Хувийн болон түгээлтийн тээврийн хэрэгслээр зорчино

9.

Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт

Үгүй

Албан хаагчдын тоонд хязгаар тогтоохгүй

Хувийн болон тусгай, түгээлтийн зориулалтын тээврийн хэрэгслээр зорчино

10.

Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлт

Үгүй

Албан хаагчдын тоонд хязгаар тогтоохгүй

Тээврийн хэрэгслийн төрөл хязгаарлахгүй

11.

Банкны цахим болон автомат тооцооны машин

Тийм

Албан хаагчдын 10-15 хүртэлх хувийг ажиллахыг зөвшөөрнө

Нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийг зөвшөөрнө

12.

Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж

Тийм

Албан хаагчдын 10-15 хүртэлх хувийг ажиллахыг зөвшөөрнө

Хувийн болон албаны тээврийн хэрэгслээр зорчино

13.

Зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага

Үгүй

Албан хаагчдын тоонд хязгаар тогтоохгүй

Хувийн болон албаны тээврийн хэрэгслээр зорчино

14.

Оршуулга

Үгүй

Албан хаагчдын тоонд хязгаар тогтоохгүй

Тээврийн хэрэгслийн төрөл хязгаарлахгүй

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.