
Мандарины хальсанд эфирийн тос, дэгдэмхий каротиноид, витамин, антиоксидант болон бусад үнэт бодисыг агуулсан хүчирхэг нэгдлүүд байдаг. Ийм учраас ийм үнэ цэнэтэй түүхий эдийг хаях нь хайран юм.
1. Гэдэс дүүрэх, өтгөн хатахад.
Мандарины хатаасан хальсыг бутлаж нунтаглаад аарц, хүүхдийн будаа болон бусад хүнсэндээ нэг халбагыг нэмж буцалгаж хэрэглэнэ.
2. Гуурсан хоолойн үрэвсэл бронхитод
2 халбага хатаасан хальсыг 1,5 литр буцалсан усанд хийж, 5 минут хандлаж өдөрт 2-3 удаа хоолноос 30 минутын өмнө ууна.
3. Цэрийг илүү сайн ховхлож хуурай ханиалгахыг дарах зорилгоор хэрэглэдэг.
2 халбага хатааж буталсан хальсыг 1 аяга архинд дарж, долоо хоног харанхуй орчинд хадгалдаг. Өдөрт 3 удаа хоолны өмнө 20 дуслаар хандмал болгон ууна.
4. Хүндэрсэн ханиалгад хэрэглэнэ.
Жижиглэсэн мандарины хальсыг, нарийхан нүхтэй саванд хийж буцалж буй ус хийнэ, Халуун уурыг 10-12 минутын турш амьсгална. Процедурын дараа нэг цагийн турш гадагш хүйтэнд бүү яваарай. Мөн түлэгдэхээс болгоомжлох хэрэгтэй.
5. Хөлийн хурууны мөөгөнцрийг эмчилнэ.
Хумсны мөөгөнцөртсөн хэсэгт өдөрт 2 удаа мандарины хальсаар үрж цэвэрлээрэй.
6. Ядаргаа, түгшүүр, стрессийг эмчилнэ.
Нилээд жижиглэсэн мандарин хальсыг 10х7 см хэмжээтэй даавуун уутанд хийж, урдаа байрлуулаад 15 минутын турш анхилуун үнэрийг нь амьсгална.
7. Нойргүйдэл, цусны даралт ихсэх, зүрх дэлсэхэд.
1 аяга шинэхэн жижиглэсэн хальсыг 3 литр буцалж буй усанд буцалгаад шүүж усанд орохдоо банндаа хийнэ. Унтахаас нэг цагийн өмнө халуун усанд (37-38 градус) 15 минут хэвтвэл бие маш сайн тайвширдаг. Өнжөөд хэрэглэж болно
Оросын уламжлалт эмчилгээ
Р.Сайхан-Уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(192.82.73.32) 2021-09-05 03:17Аз жаргал авчирдаг
Хариулах