Pfizer/BioNTech компанийн вакцин 12-15 насныхныг коронавирусээс 100 хувь хамгаална

Twitter Print
2021 оны 04-р сар 01-нд 10:35 цагт
Мэдээний зураг,

Америкийн Pfizer, Германы BioNTech компанийн хамтран бүтээсэн коронавирусын эсрэг вакцин 12-15 насны хүүхдүүдийг коронавирусын халдвараас 100 хувь хамгаалж байгааг туршилтаар тогтоожээ.

BioNTech компаниас гаргасан мэдэгдэлд, "КОВИД-19 өвчний халдварын шинж тэмдэггүй 12-15 насны хүүхдүүд дээр хийсэн клиникийн туршилтын явцад Pfizer болон BioNTech компаниудын хамтран бүтээсэн коронавирусын эсрэг вакцин нь дээрх насны хүүхдүүдийг коронавирусээс 100 хувийн үр дүнтэйгээр хамгаалж, дархлааны тогтолцооноос нь вакцинд идэвхтэй урвал үзүүлж байгаан нь тогтоосон." гэжээ. АНУ-д явагдсан уг туршилтанд 12-15 насны 2260 хүүхэд оролцсон аж. Түүнчлэн дээрх насны хүүхдүүд коронавирусын эсрэг вакциныг ямар нэг гаж нөлөөгүй, маш сайн хүлээж авсан гэдгийг онцолжээ.

Pfizer/BioNTech компаниуд коронавирусын эсрэг вакцинаа өсвөр насныханд хийх зөвшөөрлийг АНУ-ын засгийн газрын холбогдох агентлагуудаас авч, ирэх хичээлийн жил эхлэхээс өмнө хүүхдүүдийг вакцинд хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. BioNTech компаниас мэдэгдсэнээр Pfizer/BioNTech компанийн коронавирусын эсрэг вакциныг 6 сараас 11 насны хүүхдүүд дээр туршиж байгаа ба өнгөрсөн долоо хоногоос 5-аас 11 насны хүүхдүүд дээрх туршилтаа эхлүүлжээ. Харин 2-5 насны хүүхдүүд дээр хийх туршилтыг ирэх долоо хоногт эхлүүлэхээр төлөвлөжээ.

АНУ боллн Европын холбооны улс орнуудад зөвшөөрөгдсөн Pfizer/BioNTech компанийн коронавирусын эсрэг вакцины 2 дахь тунг хийлгэснээс хойш 1 долоо хоногийн дараа коронавирусын халдвараас хамгаалах чадвар нь 95 хувь бол 2 долоо хоногийн дараа 97-оос дээш хувь байгааг судалгаагаар тогтоосон билээ.

Эх сурвалж: Interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.