Филиппины боксчин Мэнни Пакьяо Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Twitter Print
2021 оны 09-р сар 20-нд 11:15 цагт
Мэдээний зураг,

Филиппины боксын алдартай тамирчин Мэнни Пакьяо ирэх жил болох Филиппины Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгджээ. Тэрээр Филиппины эрх баригч Филиппины Ардын хүч Ардчилсан намын фракцаас нэр дэвших аж.

42 настай Мэнни Пакьяо 2016 оноос хойш Филиппины парламентын сенатороор ажиллаж байгаа билээ.

Филиппин улсын одоогийн Ерөнхийлөгч Родриго Дутертэгийн хувьд Ерөнхийлөгчид дахин нэр дэвших боломжгүй ч түүнийг Дэд Ерөнхийлөгчийн албан тушаалд өрсөлдөх тухай яригдаж байна.

Мэнни Пакьяогийн хувьд ядуурал, хээл хахуулийн эсрэг тэмцэхээ мэдэгдээд байна. Тэрээр Филиппин улсдаа нэр хүндтэй ч улс төрийн талбарт Ерөнхийлөгч Родриго Дутертэгийн охин Сара Дутертэ Карпиог түүнийг дэмжигчдийнхээ тоогоор тэргүүлсээр байна.

Сара Дутертэ Карпиогийн хувьд ирэх жил болох Ерөнхийлөгч болон Дэд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: BBC

Enter
 

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.