Эбола вирус далайн чанадын АНУ-д илэрлээ

Twitter Print
2014 оны 10-р сар 02-нд 16:50 цагт
Мэдээний зураг,

Баруун Африкт тархсан Эбола вирус дэлхий нийтэд аюул заналхийлж байна. Энэхүү вирусыг дарахын тулд ДЭМБ-ын зүгээс шаардлагатай арга хэмжээг авч байгаа ч үр дүнд хүрэхгүй байгаа аж. Одоогийн байдлаар 3000 шахам хүн амиа алдсан бол Нигери, Либери, Сьерра Леон зэрэг улсад халдвар авсан хүний тоо 2000-д хүрчээ. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама хэдхэн хоногийн өмнө “Эбола вирус дэлхий дахиныг хамарч магадгүй, иймд тус бүс нутагт тусламжийн зорилгоор цэргээ оруулж байна” гэж хэлж байсан. Харин Нэгдсэн улсын Техас мужид Эбола вирусын тохиолдол илэрсэн тухай мэдээлэл олны анхаарлыг татлаа.

Тус мужийн амбан захирагч Рик Перри Даллас хотын Пресбитериан эмнэлэгт очих үеэрээ иргэдэд хандаж мэдэгдэл хийсэн нь олон хүмүүсийг багагүй түгшээсэн байна. Тэрээр тус бүс нутагт эбола вирусын анхны халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн төдийгүй халдвар авсан иргэн эмнэлэгт хандахаас өмнө сургуулийн хүүхдүүдтэй харьцаж байсан тухай албан ёсоор мэдэгджээ.

Одоогийн байдлаар таван хүүхдэд вирусын халдвар авсан эсэхийг тогтоох шинжилгээ хийж байгаа бөгөөд өвчтөнтэй тодорхой хэмжээгээр харилцаа тогтоож байсан арав гаруй хүнийг хяналтдаа аваад байгаа аж. Мөн халдвар авсан иргэнд шинжилгээ хийсэн эмнэлгийн гурван ажилтанд сорил явуулахад халдвар аваагүй гэж гарсан ч 21 хоногийн хугацаанд бүрэн хяналтад байлгахаар болжээ.

АНУ-ын иргэн Томас Эрик Дункан Либери улсаас ирсэн бөгөөд  өөрийгөө халдвар аваагүй гэж бодож байжээ. Мөн Либери улсын хилээр гарахад нь шинжилгээ хийхэд халдварын шинж тэмдэг илрээгүй байсан хэмээн тус улсын Засгийн газраас мэдэгдсэн байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.