Нагбу гүжор буюу есөн хар найрлагат үрлийн тухай

Twitter Print
2020 оны 11-р сар 27-нд 13:37 цагт
Мэдээний зураг,

Нагбу гүжор буюу (ནག་པོ་དགུ་སྤྱོར།) Есэн хар найрлагат хэмээх эмийн төрлийн жор.

1. Хар Ар-үр

2. Гиван

3. Хар Бон-А

4. Шингүн

5. Мүси

6. Хар гүгүл

7. Лази

8. Жанаг

9. Хар шүдаг

Энэ есөн бодисыг тэгш хэмжээгээр найруулан утах эсвэл үрэл болгон биедээ зүүвэл лус савдаг, хан адын хорлол, халдварт өвчин зэргээс сэргийлэхэд тустай гэжээ.

Энэхүү бэлдэцийг Манал бурханы үүднээс бясалган, Манал бурхан, Язгуурын гурван бурхан, Дамдин буюу Хаянхирваа бурхан, Дүзи-чилва (арван догшидын нэг), Бурнабадра (найман Намсрайн нэг Ганвасанбуу), Махадэва тэнгэр, Ямандага нарын тогтоол тарнийг урин уншиж, дээрх бурхан сахиус нарын мөн чанартай болгон бүтээнэ (боловсруулна). Зарим номонд Бурнабадрагийн оронд Миёова-г, мөн зарим номонд Ямандагагийн оронд Ганаба-г оруулдаг ёс байна.

Энэхүү үрлийг биендээ хадгалах, утах, зүүх зэргийг үйлдсэнээр 404-н өвчиний язгуур, 360-н адын язгуурыг хөөж, арилгаж, тэдгээрээс сахин хамгаалж, аварч үйлдэнэ хэмээжээ.

ནག་པོ་དགུ་སྤྱོར།-н зурган илэрц

Мөн эмийн гол номноос

1) лусын хорлолоос сахина.

2) савдаг буюу газрын эзний хорлолоос сахина.

3) догшин өвчинүүдээс хамгаална.

4) боом, сахуутах зэрэг амьсгалын гаралтай өвчин болон харшлалаас хамгаална.

5) халдварт өвчинүүдээс сэргийлж, нялхасын арван таван их адаас хамгаална.

6) шарыг судлаар гүйлгэнэ.

7) ходоод ба гэдэсний шарыг арилгана. Мөн гэдэс базлах, гүйлгэх, цанх татах зэрэгт тустай.

9) салхин цэцэг буюу улаан ба цагаан бурхан өвчнүүдийг анагаах зэрэг олон ач тустай хэмээн айлдсан байна.

Үүнийг хэрэглэхэд анхаарах зүйлүүд:

1. Хаанаас хэн гаргасан зэрэг гарал үүсэл нь тодорхой (хуурамч биш) үрлийг хэрэглэх

2. Зааврын дагуу хэрэглэх

3. Агаар болон үнэр нэвтрэх зүйлээр гадуур нь уутлаад зөвхөн хүзүүндээ зүүж хэрэглэнэ.

4. Долоож, ууж болохгүйг анхаарна уу!!!

5. Жирэмсэн эхчүүд болон нялх хүүхдэд зүүлгэхгүй!

6. Биендээ зүүх болон үнэрийг нь үнэрлэх үед таагүй мэдрэмж төрвөл хэрэглэхээ түр зогсооно уу!!

7. Нагбу гүжорыг хүзүүндээ зүүгээд, уутны гаднаас өдөрт 2-оос 3-н удаа үнэрлэх бөгөөд гол нь өөрийн биеийн байдалдаа тааруулна.

8. Биенээсээ зүүхдээ боломжтой бол чээжнийхээ дээд хэсэгт, хувцасныхаа дотор талд, биеийг нухах зэргээр өөртөө саад болохгүйгээр зүүнэ.

9. Нагбу гүжорыг хадгалахдаа гадуур нь юмаар боогоод, нялх хүүхэд хүрэхээргүй хуурай газар хадгална. Норгож болохгүй!

10. Үүнийг хэрэглэхийн зэрэгцээ амны хаалт зүүх, гараа сайн угаах зэрэг халдварт өвчнөөс хамгаалах бусад аргуудыг эрүүл мэндийн байгууллагын зааврын дагуу тогтмол хэрэглэх тал дээр анхаарлаа өчүүхэн төдий ч сулруулж болохгүйг анхаарна уу.

Б.Батбаатар 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.