Өнөөдрийн байдлаар БНСУ-д 41,852 монгол иргэн оршин сууж байна

Twitter Print
2021 оны 04-р сар 07-нд 14:25 цагт
Мэдээний зураг,

2021 оны 3 сарын байдлаар БНСУ-д оршин сууж буй 41,852 (эр-20,215, эм-21,637) Монгол иргэн байна.

Визний ангилалаар нь задалж харвал:

С3 (Аялал) – 15,716

D2 (Оюутан) – 6,213

D3 (Мэргэжлийн сургалт) – 26

D4 (Хэлний курс) – 2,319

D6 (Шашин) – 24

D7 (Төлөөлөгч) – 15

D8 (Хөрөнгө оруулагч) – 64

D9 (Худалдаа) – 105

D10 (Ажил хайгч) – 1,092

E1 (Их сургуулийн багш) – 9

E3 (Судлаач) -38

E6 (Урлаг) – 112

E7 (Тодорхой үйл ажиллагаа) – 188

E9 (Хөдөлмөрийн гэрээний ажилчин) – 4,951

F1 (Зочин гэр бүл) – 1,125

F2 (Оршин суугч) – 964

F3 (Хамт амьдрагч гэр бүл) – 3,213

F5 (Байнгын оршин суугч) – 693

F6 (Гэрлэлтийн цагаач) – 1,860

G1 (Бусад) – 818

2020 оны 1, 2-р сард БНСУ-ын хилээр нийт 19,509 Монгол иргэн орж ирж байсан бол 2021 оны 1, 2-р сард нийт 487 иргэн л хил нэвтэрчээ.

Тус улс дахь нийт гадаад иргэдийн хил нэвтэрсэн байдлыг авч үзвэл 2020 оны 1, 2-р сард 626,170 гадаадын иргэд хилээр орж ирсэн байдаг бол 2021 оны 1, 2-р сард 20,938 болж 96,7%-аар буурсан байна.

Эх сурвалж: БНСУ-ын Цагаачлалын албаны статистик мэдээ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.