Катарын тамирчид 10 алтан медаль хүртээд байна

Twitter Print
2014 оны 10-р сар 03-нд 08:39 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын Инчон хотод Азийн спортын XVII дахь наадам болж байгаа. Маргааш хаалтаа хийх шар тивийн спортыг тэмцээнийг БНХАУ-ын тамирчид багийн дүнгээр тэргүүлсэн хэвээр байна. Тэд 142 алт, 101 мөнгө, 79 хүрэл, нийт 322 медаль хүртжээ. Харин зохион байгуулагч орон 72 алт, 66 мөнгө, 75 хүрэл, нийт 213 медаль, Япон 46 алт, 70 мөнгө, 69 хүрэл, нийт 185 медаль, Казахстан 20 алт, 19 мөнгө, 32 хүрэл, нийт 71 медальтай эхний байруудыг эзэлж байгаа аж. Энэ удаа Катарын баг тамирчид амжилттай оролцож 10 алт, 4 хүрэл медаль хүртлээ. Дээрх амжилтаараа Узбекистан, Энэтхэг, Тайланд, Хонгконг, Тайвань, Сингапур зэрэг 20-иос дээш медальтай орнуудаас чанарын хувьд өмнө нь бичигдэж байгаа юм.

Монголын тамирчид 1974 онд Ираны Тегеран хотод болсон Азийн наадамд анх удаа оролцож байсан. Тэр цагаас хойш 4 алтан медаль хүртэж байгаагүй. Энэ удаа жүдо, буудлагын шилдгүүд дөрвөн удаа төрийн дууллаа эгшиглүүлж улсынхаа дээд амжилтыг тогтоогоод байна.

"Инчон 2014" Азийн наадмаас медаль хүртсэн орнууд /10-р сарын 3-ны 08:00 цагийн байдлаар/

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.