Улаанбаатар чуулга театр болон өргөжнө

Twitter Print
2021 оны 09-р сар 21-нд 09:54 цагт
Мэдээний зураг,

2006 оны тавдугаар сард НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Нийслэлийн Улаанбаатар чуулгыг анхлан байгуулж байжээ. Тус чуулга өнөөдөр нийтдээ 62 албан хаагчтай, тэдний 44 нь уран бүтээлчид /дуучид, хөгжимчид, бүжигчид/ аж.

Улаанбаатар чуулга нь тайзны болон захиалгат урлагийн тоглолтын үйлчилгээг олон нийтэд үзүүлдэг, олон нийтэд танигдсан томоохон урлагийн байгууллага юм. Бүрэн хэмжээний тайзны хоёр бүтээл, дууны 250, хөгжмийн 310, бүжгийн 96, нийт 678 бүтээлийг бүрэн хэмжээнд тавьжээ.

Тус чуулга нь статусаа өөрчилж, нэршлийн хувьд театр болсноор олон давуу тал бий болно гэж чуулгын дарга Р.Мөнхсайхан танилцууллаа.

Чуулга одоогийн бүрэлдэхүүнээрээ бүтэц орон тоогоо нэмэхгүйгээр ажиллах юм байна. Театр болж өөрчлөгдсөнөөр гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж, уран бүтээлийн төсөл хөтөлбөрүүдэд хамрагдан, чансаа сайжрахын дээр санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдэж, олон улсын театрын төсөлд хамрагдах эрх нээгдэнэ хэмээн театрын дарга танилцуулсан юм.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд Улаанбаатар чуулгыг театр болгон өргөжүүлэхэд татгалзах зүйлгүйг тодотгоод, НИТХ-д өргөн барихаар болов.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.