Нутаг буцах нэн шаардлагатай иргэний PCR шинжилгээний хариу сөрөг бол гаргана

Twitter Print
2021 оны 01-р сар 19-нд 14:08 цагт
Мэдээний зураг,

Орон нутаг руу буцах хүсэлтэй, УОК-т өргөдлөө өгсөн, нэр нь бүртгэгдсэн, хүндэтгэх шалтгаантай хүмүүсийн PCR шинжилгээний хариу сөрөг бол хотоос гарах боломжтой болжээ.

Гэхдээ УОК-т өргөдлөө өгсөн, нэр нь бүртгэгдсэн, хүндэтгэх шалтгаантай хүмүүсийг гаргана Энэ талаар УОК-ын дарга Я.Содбаатар хэлэхдээ "Монгол Улсын нийт 21 аймаг халдваргүй бүс болсон. Экспортын гол бүс нутаг болох Өмнөговь аймагт онцгойлон хяналт тавьж, дотоодын цэргийн алба хаагчдын хүчитгэсэн хамгаалалтыг ажиллуулж байна.

Орон нутаг руу нэн яаралтай явах, нутаг буцах шаардлагатай иргэдийн PCR шинжилгээний хариу сөрөг бол энэ долоо хоногоос эхлэн гаргаж байна. Гэхдээ УОК-т өргөдлөө өгсөн, нэр нь бүртгэгдсэн, хүндэтгэх шалтгаантай хүмүүсийг гаргана. Хотод бий болсон халдварын голомтын бүрэн зураглал гараагүй учир орон нутаг руу халдвар тархах эрсдэл бий. Тиймээс хөдөө орон нутаг руу явах иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байлгаач гэсэн хүсэлтийг эрүүл мэндийн салбараас өгч байгаа юм. Тиймээс энэ долоо хоногтоо яаран бүгдийг нь гаргахгүй. Харин нэн яаралтай явах иргэдийн PCR шинжилгээний хариу сөрөг гарсан бол хотоос гарах эрх нь өнөөдрөөс нээгдэж байна" гэлээ.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.