Үндэсний шигшээ баг Футзалын ордны шалыг арчлах цэвэрлэгээний бодис, хэрэгсэл хандивлалаа

Twitter Print
2020 оны 08-р сар 19-нд 16:36 цагт
Мэдээний зураг,

С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай Футзалын Үндэсний Шигшээ баг МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатартай уулзаж МХБХ-ны Футзалын ордны шалыг арчлах цэвэрлэгээний бодис болон хэрэгслийг хандив болгон өглөө.

Монголын Хөл Бөмбөгийн Холбоо энэ оны эхний улиралд АХБХ-ны дэмжлэгтэйгээр Футзалын ордондоо цоо шинэ мэргэжлийн шал дэвссэн бөгөөд тус шалыг тусгай бодис болон хэрэгслээр цэвэрлэж, арчилж байх зааврыг АХБХ-ноос ирүүлсэн юм. Энэхүү шал тавигдсанаар Футзалын Үндэсний Шигшээ баг Монгол Улсад цорын ганц байгаа мэргэжлийн шалан дээр бэлтгэл хийж байна.

МХБХ-ны ЕНБД Д.Тэрбаатар хэлэхдээ “С.Эрдэнэ-Очир дасгалжуулагч болон түүний хамт олонд баярлалаа. Футзалын Үндэсний шигшээ багийн энэхүү санал санаачилга бусад клубүүд болон шигшээ багийн албадуудад үлгэр жишээ болохуйц үйл явдал боллоо. Бид өөрт байгаа зүйлсээ хайрлан хамгаалж, урт удаан хугацаатай, чанартай хэвээр нь хадгалж үлдэх нь тун чухал билээ” гэсэн юм.

Эх сурвалж: Монголын Хөлбөмбөгийн холбоо 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.