Дэлхийн эртний мэргэжлүүдийн нэг болох бартендерын ажил 1400 оноос үүсч бий болжээ

Twitter Print
2023 оны 05-р сар 12-нд 15:14 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн эртний мэргэжлүүдийн нэг болох бартендерын өдрийг жил бүрийн 2 сарын 24-нд тэмдэглэдэг. 2018 онд Австрали, Шинэ Зеландад коктейл үйлдвэрлэгчдийн “The Perfect Blend” тэмцээн зохиож, 2 улсын муж, бүс нутаг бүрийн бартендерүүдийг нэгтгэх, өөр хоорондоо ур чадвар, авьяас бүтээлээ солилцох, хамтдаа хөгжих зорилготойгоор энэ өдрийг тэмдэглэдэг болсон байна.

Орчин үеийн мэргэжил гэж ойлгогддог бартендерын ажлын байр 1400 оноос үүсч бий болжээ. Анхны бартендерүүд Европт амьдарч байсан бөгөөд буудлын эзэд зочиддоо олон төрлийн уух зүйлсээр /spirits and ales/ үйлчилдэг байв. Тэгэхдээ “Bar” гэх үгийг 17-р зуунаас л хэрэглэж эхэлсэн бөгөөд үүнээс өмнө нийтэд зориулсан уух газрыг таверн гэдэг байжээ.

Бартэндер мэргэжилд бас уналтын үе байсан бөгөөд энэ нь 20-р зууны эхэн үе бөгөөд маш олон улсуудад согтууруулах ундааны хорио цээрийн хууль үйлчилж байсан үе билээ. Гэвч энэхүү тэнэглэл удаан үргэлжлээгүй бөгөөд 1950-аад он гэхэд Баар нь спорт, караоке, комеди гэх мэтээр төрөлжин хөгжсөн.

Бартендер бармен гэдэг 2 тусдаа ойлголт гэж бодох вий. Бартендер, бармен, бармейд, баршеф гэж газар газрын онцлогоос хамаарч өөр өөрөөр нэрлэгддэг ч нэг л хүнийг хэлдэг аж. Зарим улс оронд барменууд ихэвчлэн баарны хангамж, бараа материалыг давхар хариуцан ажилладаг бол Канад, Их Британи, Швед зэрэг зарим орнуудад бартендер үйлчлүүлэгчдэд согтууруулах ундаагаар үйлчлэхээс татгалзах, нас биенд хүрсэн эсэхийг шалгаж үйчлэх эрх, үүрэг нь хуульчлагдсан байдаг.

1862 онд Америкийн наймаачин Жерри Томас “The Bar-tender’s Guide” нэртэй авлагыг хамгийн анх хэвлүүлсэн нь АНУ-д хэвлэгдсэн анхны уух зүйлсийн тухай гарын авлага байв. Тухайн цаг үед бармен хоол хийх нь түгээмэл явдал байсан ч 1920-иод оны үеэс хоригложээ.

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар бартендерүүдийн тоо нэмэгдсээр өнөөдөр зөвхөн АНУ-д 450,000 гаруй бартендер байдгаас 58% нь эмэгтэйчүүд байна.

Кинон дээр гардаг шиг бүх бартендерүүд яриа биш ээ. Европын бартендер нэг их яриа бус тэр тусмаа Франц бартендертэй яриа өрнүүлэх нь бүдүүлэгт тооцогдоно. Гэтэл Австралийн бартендерүүд дэлхийн хамгийн үйлчилгээ сайтай, үйлчлүүлэгчтэйгээ ч харилцах дуртай хүмүүс. Арга барилын хувьд уух зүйлс найруулдаг арга нь улс орноороо ялгаатай бөгөөд Герман бартендерүүд хэзээ ч jigger /2 талтай төмөр хундага/ хэрэглэдэггүй бол Австралиуд үргэлж хэрэглэдэг. Лондоны бартендерүүд жин, жин суурьтай коктейлын талаар бусдаас илүү мэдлэгтэй гээд мэргэжлийн онцлог ялгаатай.

Өдрийг хэрхэн тэмдэглэдэг вэ:

• Бартендерүүд энэ өдөр өөрсдийн баяр хэмээн тэмдэглэх гэж хойш суудаггүй. Тэд бол үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээг мэдэрч, тэднийг сэтгэл ханамжтай байлгахын тулд шаргуу ажилладаг хүмүүс тул тэдэнд талархах нь нэн тэрүүнд хийх ёстой зүйл мөн.

• Өөртөө гэр бүлдээ зориулан заавал согтууруулах ундаа оролцуулахгүй жимс, жүүсний коктейл, холимог ундаа гэж нэрлэж болохуйц уух зүйлийг бэлтгэх /бэлтгэх явцдаа бартендерын ажлын зах зухаас мэдэрч болно/

• Бартендерүүдийн цалингийн тал хувь нь гар цайлгах мөнгөнөөс бүрддэг тул магадгүй тэдэнд боломжоороо гар цайлгах мөнгө өгөхөө мартаж болохгүй

• Алдартай бартендерүүд, тэдний бүтээсэн гайхалтай уух зүйлсийн талаар сурч мэдэх.

Гүндсамбуугийн Ариунчулуун

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR PRADHAN

      (102.89.39.254) 2022-07-21 16:16
      • 0
      • 0

      Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Үнэ 780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.www.drpradhanurologist.com

      Хариулах