Бээжин хүүхдүүдийн TikTok аппликейшний хэрэглээг хязгаарлажээ

Twitter Print
2021 оны 09-р сар 21-нд 11:14 цагт
Мэдээний зураг,

Хятадын эрх баригчид TikTok аппликейшний Хятад дахь хувилбар болох Доуинь аппликейшнийг 14-өөс доош насны хүүхдүүд өдөрт дээд тал нь 40 минут л хэрэглэх хязгаар тогтоожээ.

Уг журам нь Хятадын TikTok аппликейшнийг өглөөний 6 цагаас оройн 22 цагийн хооронд тухайн платформд өөрсдийн жинхэнэ нэрээр бүртгүүлсэн 14-өөс доош насны хүүхдүүдэд үйлчлэх аж.

TikTok аппликейшнийг эзэмшигч ByteDance компани TikTok дээр хүүхдүүдэд зориулсан горимтой болсноо мэдэгдсэн ба тус компани богино хэмжээний бичлэг хийж, хуваалцдаг платформуудаас анх удаа хүүхдийн горим хэрэгжүүлж эхэлж байна.

Хүүхдийн горимд хүүхдүүдэд зориулсан олон төрлийн шинжлэх ухааны туршилтууд, музейн үзмэрүүд, түүх соёлын газруудын сонирхолтой баримтуудыг багтаажээ. Хятадын эрх баригчид хүүхдүүдийн цахим хэрэглээг хязгаарлах бодлого баримталж байгаа ба энэ нь хүүхдийн биеийн боллн сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах зорилготой хэмээн онцолж байгаа юм.

Хятадын TikTok аппликейшнд насны хязгаар байхгүй ч 18-аас доош насны хүүхдүүд зөвхөн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгээр бүртгүүлэх боломжтой аж. Харин АНУ болон бусад улс орнуудад ашигладаг TikTok аппликейшний насны хязгаар 13 нас аж.

Өнгөрсөн сард Бээжин 18-аас доош насны хүүхдүүдийн видео тоглоом тоглох цагийг хязгаарлаж, зөвхөн баасан гараг болон амралтын өдрүүдээр өдөрт 1 цаг л тоглохыг зөвшөөрсөн журам гаргасан билээ.

Мөн өнгөрсөн 2-р сард Хятадын эрх баригчид хүүхдүүдэд сургуульдаа гар утас авч явахыг нь хориглосон билээ.

Эх сурвалж: https://www.bbc.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.