
Жорж Флоид Миннеаполис хотын цагдаагийн өвдөг доор амь насаа алдсанаас хоёр долоо хоног гаруйн дараа өөр нэгэн афроамерик эр Рэйшард Брукс баасан гарагт Атланта хотын цагдаа нарт буудуулж амь үрэгдэв. Үйл явдал Флоидоос хойш АНУ даяар өрнөж буй эсэргүүцлийн галыг дахин өдөөжээ.
27 настай Брукс 4 хүүхдийн аав байсан бөгөөд алагдахаас өмнө охиныхоо 8 насны төрсөн өдрийг тэмдэглэсэн гэж түүний өмгөөлөгч ярьсан байна.
Баасан гарагийн орой “Wendy's” түргэн хоолны рестораны авто машинтай үйлчлүүлэх цэгт дугаарлаж буй иргэн машиндаа унтаж, бусад үйлчлүүлэгчийн замд саад учруулж буй тухай дуудлага Атланта хотын цагдаагийн газарт иржээ. Цагдаа нар дуудлагын дагуу ирээд машиндаа унтсан афроамерик залууг баривчлах оролдлого хийх явцдаа буудаж амь насыг нь хөнөөжээ.Тэр афроамерик эр бол Рэйшард Брукс байв.
Уурссан жагсагчид Брукс гадаа нь буудуулсан “Wendy's” рестораныг шатааж, олон арван машин тэрэг галджээ. Брукс алагдсанаас 24 цагийн дараа Атланта хотын цагдаагийн дарга огцорсон байна.
Б.Саранцацрал
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.