
Олон жилийн өмнө нэгэн зохиолч Лондонд нийтийн бие засах газрын хаалганы дээр "Эмэгтэйчүүдэд үнэгүй. Хатагтайд 1 пенни" "Эрчүүдэд үнэгүй. Ноёдод 1 пенни" гэснийг хараад гайхширчээ. "Үгүй ээ мөн хачин шүү энэ англичууд, ямар ялгаа байна аа!" Гэтэл нэг цагдаа дөхөж ирснээ: "Ледид 1 пенни байхгүй бол би джентельмены хувьд туслахад бэлэн" гэжээ.
Угтаа бол энэ түүх гүн гүнзгий утга учиртай: хатагтай, ноёд ямагт өөрсдийнхөө тооцоог хийдэг. Тэд ямар нэг зүйлээс хумслаж илүүг хүртэхийн тулд тохойгоороо бусдыг түлхэн өмнүүр нь орох гэж дайрдаггүй, олуулаа бужигнах үед бусдын араар нуугдаж төлбөрөөс зайлсхийдэггүй. Хараа хяналтгүй үнэгүй авч болох байсан ч тэд төлбөрийг нь үлдээгээд авдаг. Албадлага биш байсан ч тэд төлбөрөө төлдөг. Учир нь тэд НОЁД ХАТАГТАЙ нар.
Тэдэнд өөрийгөө үнэлэх мэдрэмжийг хадгалан үлдэх нь мөнгөнөөс илүү чухал. Эрэгтэй ба эмэгтэй байх нь ямар ч хүчин чармайлт шаардахгүй байгалиас хүн бүрт заяасан өгөгдөл.
Харин хүн болгон хатагтай ба ноён байдаггүй. Нэр хүндээ эрхэмлэх ба бусдыг хүндлэхээс энэ ялгаа танигдана.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.