Эллен Ван Дик ДАШТ-ий Тайм триал төрөлд түрүүллээ

Twitter Print
2021 оны 09-р сар 21-нд 14:13 цагт
Мэдээний зураг,

94 дэх удаагийн дугуйн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бельгийн Фландерс хотод болж байна. Өнгөрсөн шөнө эмэгтэй тайм триал төрөл явагдаж Нидерландийн Эллен Ван Дик түрүүлж дэлхийн аваргын хоёр дахь медалиа хүртлээ.

Тус уралдаан Нокке-Хейстээс Брюггегийн хооронд 30.3 км замд боллоо. Гараанд нийт 49 тамирчин уралдсанаас Нидерландын тамирчин Эллен ван Дик 36 минут 5.28 секундэд замаа дуусгаж тэргүүн байранд орсон бол Швейцарийн тамирчин Марлен Ройсер 10.29 секундын алдагдалтай түүний араас орсжээ.

Тэгвэл Олимпийн наадмын аварга, дэлхийн хошой аварга Аннемиек ван Влейтен гуравдугаар байрт орж уралдааныг өндөрлүүлжээ. Энэ удаагийн уралдаанд өндөр найдлага тавьж байсан Их Британийн тамирчидаас Лоуден тэргүүлэгчээс 2 минутын алдагдалтай наймдугаар байраар уралдааныг дуусгасан бол Пфайфер Георги 25 -р байранд оржээ.

2013 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тайм триал төрөлд түрүүлж байсан Эллен Ван Дикийн хувьд есөн хоногийн өмнө Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж энэ жил сайн формтой байгаа гэдгээ харуулсан. Ройсер уралдааныг тэргүүлж байсан ч эцсийн км замд хугацаа алдаж медалийн өнгөө мөнгө болгож хувиргажээ. Түүний хувьд Токиогийн олимпийн наадмын мөнгөн медалийг хүртээд байсан билээ.

Ван Дик ялалт байгуулснаар Голланд дугуйчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн таван тоглолтын дөрөвт нь түрүүлсэн үзүүлэлтийг үзүүллээ.

Өнгөрсөн жилийн аварга Анна Ван Дер Брегген бямба гаригийн элит уралдаандаа бэлтгэхийн тулд энэ төрөлд хүч сориогүй билээ.

Даваа гаригт U23 насны эрэгтэйчүүдийн шигшээ тэмцээнд Данийн тамирчин Йохан Прайс-Пежтерсен ялж, Австралийн тамирчин Люк Плаппаас 10 секундын алдагдалтай хоёрдугаар байрт орж Бельгийн Флориан Вермеерш гуравдугаар байрт шалгарсан юм.

Дэлгэрмаагийн Баасанжаргал

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.