Бусдын аз жаргалыг харж зовохыг атаархал гэнэ

Twitter Print
2021 оны 05-р сар 15-нд 16:11 цагт
Мэдээний зураг,

Мэдээж чадваргүй, унхиагүй хүн атаархана л даа. Бас атаархал гэдэг их зовлон юм. Атаархаж байгаа хүн ямагт үзэн ядалт, хар хорын сэтгэлээр дүүрэн байдаг.

Нэг үгээр хэлбэл атаархаж байгаа хүмүүс бусдын аз жаргалыг, бусдын сайн сайхан явааг харж зовж явдаг. Та хэн нэгэнд атаархаж байна уу, таны атаархлыг төрүүлсэн хүн ямар ч буруугүй шүү. Атаархагч та өөрөө буруутай. Атаархдаг хүмүүс сайн яваа нэгэнд муу санаж, магад тэр муу сэтгэлээс нь муу үйлдэл гарах магадлалтай.

Атаархал гэдэг өөрийгөө бусдаас дор байгаагаа мэдрэх тэр агшин юм. Тэр агшинд муу сэтгэлийн үр боловсрон бий болдог. Тэр муу сэтгэлээс муу үйлдэл гардаг. Өөрөөсөө илүү чадалтай, илүү үзэсгэлэнтэй, илүү мөнгөтэй, илүү сайн сайхан эхнэр, нөхөртэй, үр хүүхэд нь сайн сайхан яваа гээд л үй түмэн аз жаргалтай хүмүүсийн байгаа байдал таныг хэрвээ зовоодог бол, тэднийг харан үзэн яддаг бол та аль хэдийнэ зовлонт нэгэн болж хувирчээ. Бусдад бүү атаарх. Үүний оронд өөрийгөө боловсруул.

jealousy-н зурган илэрц

Өөрт байгаа дутуу зүйлээ илүү болгож болно. Тэрнийг атаа хорслын замаар биш мөрөөдөл зорилго болгож сайжруулж болно. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бай. Магад чиний дутуу гэж бодож яваа зүйл өөр хэн нэгэнд байхгүй ч юм бил үү. Таны өнөөдрийн байгаагаас илүү олон зовлонт хүмүүн ертөнц дээр амьдарч байна. Магад таны амьдрал тэдэнд хааны амьдрал шиг санагддаг ч юм бил үү. Хэдийгээр хүн илүү сайханд тэмүүлж байдаг ч үүнийг атаа хорслоор даван туулдаггүй. Атаархаж хорссоноор аз жаргалтай болдоггүй...

Ш.Батзориг 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.