Мөнгөнд дургүй, үнэнд дуртай Г.Нямдоржийн ярьсныг шалгаж өгөөч

Twitter Print
2013 оны 11-р сар 22-нд 12:33 цагт
Мэдээний зураг,

Монголын улс төрийн хүрээ “Мунзуй” гэдэг нэг шинэ “од”-той болоод байна. Шинэ “Нямдорж”-той болсон ч гэж ойлгож болох юм даг уу даа. 

“Муу хулгай” ч юм уу, “мужик” ч юм уу, бүү мэд. Ямартай ч түүний өгсөн ярилцлага жигтэйхэн идэвхтэй уншигдах аж. Бас түүний “ач”-аар Монголын улс төр дахин нэг “Баяр”-тай болоод байгаа. УИХ-ын эрхэм гишүүн Н.Ном-тойбаярыг тэгж дууддаг юм байх. 

Ингэж дотносохдоо тулсныг нь бодохоор их л ойр дотны найзууд юм байх гэтэл үгүй бололтой. Үнэн, худал нь үл тогтоогдох асар ноцтой фактуудыг хагас хугас дэлгээд хаячих нь нэн сэжигтэй. Алдаж эндэж явсан л болохоос хүчирхэг, нөлөө бүхий нэгэн бололтой. Гэхдээ түүнд Монголын тэргүүн баячуудын өв залгамжлагч, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын мөнгө нь хэрэггүй гэнэ.

Өөрөө хэдийнэ нөлөөллөө буй болгож амьдрах аргаа олчихсон гэнэ. 

Бараг л Н.Номтойбаярын бодлыг унших шахам мэдэрчихсэн, хэнтэй сайндаж, муудаж байгааг нь дагаад явж байдаг мэт сэтгэгдэл төрүүлэх түүний ярилцлагаас тэс өөр Н.Номтойбаярыг олж харах болов. Түүний ярьснаар бол Я.Содбаатараас эхлээд Н.Номтойбаяраас бусад 75 гишүүн бол сайн хүн гэнэ шүү. Гэтэл бид ч гэсэн УИХ-ын гишүүний хувиар Н.Номтойбаяр гишүүнийг ядаж л телевизээр харж яриаг нь сонсож байсан. Энэ олон хүний “билгийн нүд” нь сохорчихоогүй бол хэн нь ямар хүн болохыг таних л учиртай. 

“Мунзуй” Г.Нямдорж болон УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хооронд өс зангидах болсон гол шалтгаан нь “Le Treskell” бааранд болсон зодоон анхаарал татаж байна. Энэ зодоон нь Г.Нямдорж эхнэр, хүүхдээ өмөөрснөөс үүдэлтэй гэж байгаа. Мөн Н.Номтойбаярыг найман жил өөрийг нь дагаж үнэнчээр зүтгэсэн Б.Батзориг гэдэг залууг өмөөрсөн гээд бодохоор Г.Нямдорж  “сайн хүн” бололтой юм. Гэтэл хүчингийн хэрэг үйлдэж байхад “лаа бариад” зогсох нь холгүй ажиглаж байсан хэрнээ тэр охиныг авраагүйг бодохоор сайн хүн мөн болов уу. Бас яасан ч олон улстөрч, бизнесмэнийг таньдаг, тэдний фактыг мэддэг, тэр тусмаа Н.Номтойбаярт чадуулсан үүх түүхийг судалсан, харсан гэрч вэ гээд бодохоор эргэлзээ төрөхөөр байгаа юм. Тэр тусмаа манай сонинд өгсөн ярилцлагадаа “С.Баяр, С.Батболд нартай утсаар ярьж байгаад дэд сайд болчихсон” гэсэн нь бий. Тэгвэл тухайн үеийн УИХ тэрхүү томилгоог баталсан байж таарна. Тэгэхээр “утсаар ярьж байгаад сайд болчихдог” гэдэгт итгэж болно гэж үү. 

Мөн Сэлэнгийн Ерөөд болсон хүчингийн хэргийн тухайд маш бохир факт дэлгэсэн нь бий. Бодвол бохир хэрэг учраас “бохир факт”-тай байгаа юм гэх байх л даа. Уншихад нүд хорсом, сонсоход сонор гомдом уг хэргийн гэрчээр нэрлэсэн хүмүүс нь бүгд олны танил. Тийм ч учраас сэтгэл эмзэглэмээр ул мөрийг олон нийтийн сэтгэл зүйд үлдээсэн. Бас сонирхол төрүүлсэн. Хэчнээн нүд хорсгож байсан ч уншсан. 

Г.Нямдоржийн хувьд маш шударга, бардам, буруу зүйл хийгээгүй учир өөртөө итгэлтэй байгаагаа дахин давтан хэлж байна. Гэвч хэнийх нь зөв байсныг шүүх тогтооно. Харин Г.Нямдоржийн урьдчилан сануулаад байгаачлан “хэрэг янзлах” гэгч нь болчихвол энэ үнэн өөр тийш эргэж мэдэх юм. 

Энэ бүхэн олон ноцтой ул мөрийг үлдээлээ. Хэнд вэ гэж үү. Хуулийнханд. “Сонгуулиар хэрэглэх гэж байсан программ” гэж Б.Батзориг юуны тухай Г.Нямдоржид хэлэв. Мөн Г.Нямдорж Н.Номтойбаяр гишүүнээс нэг сая ам.доллар авсан эсэхийг тогтоох хэрэгтэй болж байна. Түүний нэр дурьдсан МАН-ын нэр бүхий залуус хүчингийн хэрэг гарах үед Ерөөд байсан эсэх, цаашилбал МХЕГ-ын дарга асан Р.Содхүү 350 мянган тонн нүүрсний гэрээ авсан уу.

Адуунчулууны уурхайн нүүрсийг хямдхан авч Ц.Шинэбаярыг, гурилын үйлдвэр барьж хямд гурил тарааж Х.Болорчулууныг “шатаасан” уу. Ер нь Г.Нямдорж ярьсан бүхэн үнэн, худлыг шалгах ёстой. Тэгж байж УИХ-ын гишүүн гэж хэн юм бэ, түүнийг хэн ч, юу ч гэж хэвлэлээр гүтгэж болдог уу. Эсвэл ард түмэн үнэхээр “сохор” сонголт хийдэг үү гэдгийг мэдмээр байна. 
Иймд Г.Нямдорж гэдэг нэгэн “од”-ын ярьсан бүхнийг шалгаж үнэн, худлыг ялгаж салгаад өгөөч гэж хуулийн байгууллагаас гуйя. 

Хэрэв хууль байдаг бол жирийн иргэн, УИХ-ын гишүүний хэн, хэнд нь тэгш үйлчилдгийг харцгаая. Худал хэлсэн бол хариуцлага хүлээлгэе. Мөнгөнд дургүй, үнэнд дуртай Г.Нямдорж гэгч хэн бэ. 

У.Оргилмаа 


 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (202.21.124.1) 2014-03-24 18:31
      • 0
      • 0

      nomtoibayar xereg xiixdee xelj xaryylj baigaad gerchtei xiixnee dee. shaadag sdas we naaadaxi chini brix barand zodoon xiigeed l yawj baisan sh dee tegeed bi xelexeer bas gerchgyi gex yyy. teneg eee bichleg ni baidiin bnlee sh deee. xamgaalatiin dargad ni. tegwel yax yy chi

      Хариулах