Бамбайн булчирхайн илүүдэл буюу гипертиреоидизмтэй хүмүүст нүдний өөрчлөлтүүд илэрдэг

Twitter Print
2020 оны 05-р сар 24-нд 18:10 цагт
Мэдээний зураг,

Бамбай булчирхайн илүүдлийн үед илэрдэг opthalmopathy буюу нүдний өөрчлөлтийн талаар орууллаа.

Бамбайн булчирхайн илүүдэл буюу гипертиреоидизмтэй хүмүүст нүдний өөрчлөлтүүд илэрдэг.

Эрт үеийн өөрчлөлтүүдэд - Нүдэнд цочрол мэдрэгдэх, хуурайших, нүд бага зэрэг урагшаагаа бүлтийх, гэрэлд хэт мэдрэг болох, юмыг хоёр харах гэх шинжүүд орно.

Хожуу үеийг өөрчлөлтүүдэд - Зовхи хавагнах, нүд шилжих чадваргүй болох, нүдний эвэрлэг бүрхүүл шархлах, ховор тохиолдолд нүдний хараа муудах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Илүү хөнгөн тохиолдолд эрт үеийн шинж тэмдгүүд илэрч байгаа тохиолдолд нүдээ хэвийн байдалд нь оруулах таниас шалтгаалах аргуудад:

1.Эмчийн хяналтанд орж эмээ тасралтгүйгээр уух

2.Нарны шил зүүх - Бамбай булчирхайн илүүдлийн үед нүд нарны гэрэл хэт мэдрэг болдог учраас гадаа гарахдаа нарны шил байнгын зүүх хэрэгтэй. Энэ нь таны нүдийг нар салхинаас хамгаална.

3.Нүдэндээ багахан хугацаанд хүйтэн жин тавих

4.Хиймэл нулимс ашиглах -Энэ нь таны нүдийг хуурайшилтаас хамгаалж таны нүдийг тайвшруулна.

5.Өндөр дэрэн дээр унтах: Толгойгоо биенийхээ бусад хэсгээс өндөрт байлгах энэ нь зовхины хавагналтыг бууруулж нүдний даралтыг буулгадаг.

6.Селенийг хоол хүнсэндээ нэмэлтээр хэрэглэх нь зовхины хавагналт болон илэрч буй хөнгөн шинж тэмдгүүдийг арилгахад тусална.

Харин илүү хожуу үеийн хүнд зовиур шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эмчид хандан мэс засалд орох шаардлагатай.

Д.Дөлгөөн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.