
Хоёр найз элсэн цөлөөр алхаж явжээ. Аялалынхаа явцад хоёулаа маргалдаж, нэг нь нөгөөгөө алгадаад авч. Алгадуулсан найз нь гомдсон боловч юу ч хэлэлгүй элсэн дээр “Өнөөдөр миний хамгийн сайн найз намайг алгадлаа” гэж бичлээ.
Цааш явж байгаад нөгөө хоёр нэгэн баян бүрд дээр иржээ. Усанд орохоор шийдээд сэлцгээж байтал нөгөө алгадуулсан найз нь замагт орооцолдож живж эхэлсэн боловч найз нь түүнийг аварч чадав. Ухаан ормогцоо тэрээр нэгэн чулуун дээр “Өнөөдөр миний хамгийн сайн найз миний амийг аварлаа” гэж бичлээ.
Алгадсан, амийг нь аварсан найз нь асууж гэнэ: “Чамайг алгадаж гомдооход чи элсэн дээр бичиж байсан, одоо яагаад чулуун дээр гэж?”
Найз нь: “Хэн нэгэн биднийг гомдоовол бид элсэн дээр бичих хэрэгтэй. Уучлалын салхи түүнийг арилгаж болно. Харин хэн нэгэн бидэнд сайн үйл хийвэл бид чулуун дээр сийлэх учиртай. Ямар ч салхи арилгаж чадахгүйгээр” гэж хэлжээ.
СУРГАМЖ: Сайн сайхан явахад чинь тусалж явсан хэн нэгнийг хэзээ ч бүү март. Гомдлоо тайлж уучилж сур.
С.Эрдэнэбаатар