Шар тосноос бусад хүнсний тосыг яагаад халааж болдоггүй вэ?

Twitter Print
2021 оны 01-р сар 27-нд 10:18 цагт
Мэдээний зураг,

Хүйтэн аргаар гаргаж авдаг, органик, сайн бүх тосыг халааж хэрэглэдэггүй. Заавал хүйтнээр хэрэглэх ёстой. Халаахад, шимт бодис, амин хүчлүүд нь устаж, муудалт явагддаг. Хамгийн энгийнээр хэлбэл мууддаг гэсэн үг.

Харин шар тос халаахад шимт бодис нь алдагддаггүй, үнэр амт нь улам нэмэгддэг. Өөрийн гараар, эргэлзэхээргүй сайн зөөхийнөөс гаргаж авсан л бол маш сайн чанартай шар тос байх нь зайлшгүй.

Монгол шар тос яагаад сайн бэ?

Удаан хугацаанд хураасан өрөмний дотор сүүн хүчлийн болон пропион хүчлийн исэлдэлт явагдаж, сүүний чихэр болон уургийн зарим хэсэг задарч, ус нь байгалийн аргаар ууршиж өрөм агшдаг. Энэ урвалын дүнд бий болсон бодисууд монгол шар тосны өвөрмөц үнэр амтыг бий болгохын зэрэгцээ үжил, муудалт арилж хоргүйждэг. Өрмөө гүзээ, модон саванд нягт чигжиж хураадаг уламжлал алдагдаж, гялгар уутанд чихэж хөлдөөдөг болсон нь байгалийн энэ исэлдэлт явагдах шатыг үгүй хийчихэж байгаа юм.

Үүний хор уршгаар, хөлдүү зөөхийг гэсгээхэд ус их ялгарна, хорогдол их, дулаан өрөөнд 1 өдрөөс илүү байлгахад шууд муухай үнэр орж муудна.

Шар тосоо өгөхгүй "уурлана".

Шар тос, өнгө үнэрээрээ сайн муугаа илэрхийлдэг. Байгалийн энэхүү аргаар зах зээл дээрээс худалдаа хийж болох ч, шар тос биш шар өнгөтэй тосонд шар тос багахан хийхэд ч тэндээс шар тос үнэртэнэ бас амтагдана. Худалдаж авсан хойноо халаахад, хоол хийсний дараа, гурилан бүтээгдэхүүний амтнаас хуурамч шар тос гэдэг нь мэдэгдэнэ. Яагаад гэвэл халаалтанд тэсвэргүй муу тос өндөр температурын халуунд муудаж, багахан шар тостой исэлдэж байгаа юм. Аманд зууралдаж, шүд тагнайд наалдаж заваарч байвал хольцтой шар тос.

Тэгээд одоо яах вэ? Яаж сайн шар тос авах вэ?

1. Зөөхий буюу хураасан өрөм худалдаж ав. Тэгээд шар тосоо гаргаж сур.

Зөөхий, муугаа амархан таниулна. Амтлаад үз. Муудалт нь шууд мэдэгдэнэ.

2. Хүүхдүүддээ монгол ахуй амьдралын танин мэдэхүйн сургалт хийх замаар өөрийн хэрэгцээний өрөм зөөхийгөө хураах арга зам хай.

3. Мэдээж бүх наймаа худалдаа эрхлэгчид хулхи худал бна гэж байхгүй тул жилдээ нэг л удаа цагаан идээ шар тосоо авдаг найдвартай түнштэй бол. Бог малын гүзээ болон модон хувинд хураасан өрөм хамаг сайн.

Г.Энхсайхан

Аз жаргалын үндэс ТББ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.